УТЗЗ-ийн БХХ шинэ оны цайллага зохион байгуулав

2025 оны 12-р сарын 31 өдөр

УТЗЗ-ийн БХХ 12-р сарын 31-ний үдээс өмнө УТЗЗ-ийн хурлын танхимд шинэ оны цайллага зохион байгуулав. Ши Жиньпин, Ли Чян, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Дин Шюешян, Ли Ши, Хань Жэн нарын нам төрийн удирдагчид ардчилсан нам бүлгийн төв хороод, Бүх Хятадын үйлдвэр худалдааны нэгдсэн холбоо, намын харьяалалгүй хүмүүсийн төлөөлөл, төвийн болон улсын байгууллагын холбогдох талыг хариуцсан албан тушаалтан хийгээд нийслэлийн олон үндэстний олон салбарынхны төлөөллийн хамт нэгэн танхимд цуглаж, 2026 оны шинэ жилийг хамтдаа угтлаа. 
ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал илтгэл тавив. Зураг төлөвлөгөө нэгэнт хийгдсэн, одоо мэрийн урагшлах цаг болсон. Нам, үндэстнүүдийн ард түмэн улам нягт эв нэгдэж, зүрх сэтгэлээ хамтатган, хичээнгүйлэн чармайж шаргуу хөдөлмөрлөн их амжилтад хүрч, шинийг санаачлан ирээдүйг ялж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн бүтээн байгуулалтын шинэ хэтийн төлөвийг тасралтгүй нээх хэрэгтэй гэж тэрбээр онцоллоо. 
Ши Жиньпин ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс бүх ардчилсан нам бүлэг, Бүх Хятадын үйлдвэр худалдааны нэгдсэн холбоо, намын харьяалалгүй зүтгэлтэн, бүх Хятадын аливаа үндэстнүүдийн ард түмэн, Хонконгийн элэг нэгтнүүд, Макаогийн элэг нэгтнүүд, Тайваний элэг нэгтнүүд болон гадаад дахь харьяат цагаачид, Хятад улсын орчин үеийн шинэчлэлийн бүтээн байгуулалтын үйлсэд санаа тавьж, дэмжиж ирсэн бүх улс орнуудын анд найз нарт шинэ оны сайн сайхны ерөөлийг дэвшүүлэв. 
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, өнгөрсөн нэг жилийн хугацаанд, УТЗЗ нь ХКН-ын Төв хорооны шийдвэр, зохицуулалтыг нямбай сайтар хэрэгжүүлж, эв нэгтэй мэрийн тэмцэх хамтын үзэл санаа улс төрийн суурийг бэхжүүлэхэд анхаарч, өөрчлөлт шинэчлэлийг улам бүх талаар гүнзгийрүүлэх, өндөр чанартай хөгжлийг урагш ахиулах зэрэг талаар санал зөвлөмж гаргаж, нам, улс орны үйлсийн хөгжилд шинэ хувь нэмэр оруулсан гэв.
Цайллагыг ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн БХХ-ны дарга Ван Хүнин даргалав. Хятадын ардчиллыг дэмжих нийгэмлэгийн төв хорооны дарга Цай Дафэн ардчилсан нам бүлгийн төв хороод, Бүх Хятадын үйлдвэр худалдааны нэгдсэн холбоо, намын харьяалалгүй хүмүүсийг төлөөлөн үг хэлж, Ши Жиньпинээр гол төв болгосон ХКН-ын Төв хорооны эргэн тойронд улам нягтран эв нэгдэж, өөрсдийнхөө бүтээн байгуулалтыг тасралтгүй бэхжүүлэн, хөгжлийн ерөнхий талд илүү сайтар үйлчилж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр дамжуулан хүчирхэг улс орон болгох бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандалтын агуу үйлсийг бүх талаар ахиулахад мэргэн ухаан, хүч чадлаараа хувь нэмрээ оруулахаа илэрхийлэв.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 11
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313