Хятад улс өргөн уудам дэвсгэртэй, үзэсгэлэнт сайхан уул устай. Хятадын бүх үндэстнүүд анар жимсний үр мэт нягт холбоотой, баяр жаргал, бэрхшээлээ хамтдаа үүрч, бие биеэ дэмжиж, эв санаагаа нэгтгэн зүтгэж байна.
"Хятадын үндэстнүүд нэгэн гэл бүл, Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлэх нь улс орны бүх үр хүүхдүүдийн нийтлэг хүсэл мөрөөдөл, бүхий л үндэстний хамтын зорилго юм” хэмээн ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлсэн байдаг. Тэрээр үндэстний нэгдэлд ихээхэн анхаарал хандуулж, үндэстний цөөнхүүд болон тэдгээрийн бүс нутгийн асуудалд үргэлж санаа тавьдаг.
Энэ оны эхээр Ерөнхий нарийн бичгийн дарга үндэстний цөөнхийн бүс нутгуудад удаа дараа ажиллаж, олон үндэстэн хамтдаа оршин суудаг Гуйжоу, Юньнань мужаас эхлээд ТӨЗО, ШУӨЗО-нд ажилласан. Тэрээр тосгон, эртний хотуудаар зочилж, орон нутгийн иргэдтэй харилцан уулзаж, үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийн талаар санал бодлоо хуваалцан, хамтын хөгжлийн төлөвлөгөөг хамтран боловсруулсан.
Эдгээр нь “Хятад маягийн орчин үеийн байдлыг хэрэгжүүлэх, хамтын хөгжил цэцэглэлтийн төлөө нэг ч үндэстнийг орхигдуулж үл болох” гэсэн тод амлалтыг харуулж байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл
DORNODMEDIA.MN