Хятадын дээд удирдагч Ши Жиньпин "Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүс нь олон улсын шинжлэх ухаан технологийн инновацийн төв болох стратегийн байр сууриа анхаарч, шинжлэх ухаан технологийн инновацийн дэлхийн төвийг байгуулж, шинээр хөгжиж буй аж үйлдвэрлэлийн хөгжлийг ахиулах хэрэгтэй" гэж онцлон тэмдэглэсэн юм.
Өнөөдрийн Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүсэд инновацийн элементүүд хурдацтай төвлөрч, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх замаар хөгжлийн шинэ гарцыг нээж, олон улсын шинжлэх ухаан технологийн инновацийн төвүүдийн “дэлхийн жишиг” болохын төлөө тууштай мэрийн урагшилж байна. Шинжлэх ухааны хотууд хоорондын “уялдаа холбоо” тасралтгүй түргэсэж байна. Тухайлбал, Хонконгийн судлаачид 30 минутын дотор Хэтао Шэньжэнь парк рүү шууд очих боломжтой. Туршилтын тоног төхөөрөмжийг 48 цагийн дотор лабораторид хүргэх боломжтой. Шинжлэх ухаан технологийн инновацийн коридорт түшиглэн Гуандүн Хонконг Макаогийн хамтарсан судалгааны төслүүд 40%-иар өссөн байна.
Өдгөө их булангийн бүсэд өдөрт дунджаар 400 гаруй шинэ бүтээлийн патент олгогдож байна. Энэ жил "Шэньжэнь-Хонконг-Гуанжөүгийн инновацийн кластер" анх удаа "Дэлхийн шилдэг 100 инновацийн кластер"-ын жагсаалтыг тэргүүлжээ.
"Их булангийн бүсийг амжилттай бүтээн байгуулах нь инновациас хамаарна”. 2012 онд, ХКН-ын 18 дугаар их хурлын дараа анх удаа Бээжингээс бусад газарт ажиллахдаа дарга Ши Жиньпин Гуандүн мужид очиж, "Гуандүн нь Хонконг, Макаотой гар нийлж, илүү ерөнхийлсөн өрсөлдөх чадвартай, дэлхийн жишигт нийцсэн хотуудын кластер байгуулах хэрэгтэй" гэсэн саналыг дэвшүүлж, их булангийн бүсийн уялдаатай, шинийг бүтээх хөгжилд стратегийн үндэс суурийг тавьж өгсөн билээ.
Түүнээс хойш ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Гуандүн Хонконг Макао гурван газарт ирж ажллахдаа инновацийн тэргүүн эгнээнд гүнзгийрсээр ирсэн юм. Хонконгт тэрээр хэлэхдээ, “Хонконг нь их булангийн бүсийн бусад хотуудтай нягт хамтран ажиллаж, бие биедээ ойртож, аж үйлдвэр, эрдэм шинжилгээ, судалгааны инновацийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж болох юм” гэж онцлон тэмдэглэв. Макаод тэрээр, “Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүсийн бүтээн байгуулалтад идэвхтэй санаачилгатай оролцож, өндөр чанартай нөөц баялгийг нэгтгэж, зохицуулалттай хөгжлийг гүнзгийрүүлэх”-ийг шаардсан юм.

DORNODMEDIA.MN