Хятадын Сангийн яам 12 дугаар сарын 17-нд энэ оны 1–11 дүгээр сарын санхүүгийн орлого, зарлагын байдлыг танилцууллаа.
Мэдээллээс үзвэл, эхний 11 сард улсын ерөнхий төсвийн орлого 20 их наяд 51.6 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 0.8 хувиар өссөн байна. Үүний дотор татварын орлого 16 их наяд 481.4 тэрбум юань болж, 1.8 хувиар нэмэгдсэн бол татварын бус орлого 3 их наяд 570.2 тэрбум юань болж, 3.7 хувиар буурчээ.
Харин эхний 11 сард улсын ерөнхий олон нийтийн төсвийн зарлага 24 их наяд 853.8 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 хувиар өссөн байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл
DORNODMEDIA.MN