"Бүс ба зам" санаачлагаар Монгол улсын нүдний болор цайх өвчтөнүүдэд туслах төслийн нээлт Шинэ барга баруун хошуунд боллоо

2025 оны 12-р сарын 22 өдөр

Саяхан Шинэ барга баруун хошуунд Монголын нүдний болор цайх өвчтнүүдэд туслах “Бүс ба зам” санаачлагын төсөл хэрэгжиж, Монгол улсын Дорнод аймгийн нүдний болор солих өвчтөнд мэс засал хийлгэсэн байна. Энэхүү төсөл нь эмнэлгийн тусламжийг холбоос болгож, Хятад, Монгол хоёр улсын орон нутгийн засаг захиргаа хоорондын найрсаг хамтын ажиллагааны солилцоог дэмжиж байгаа нь онцлог юм. ӨМӨЗО-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн сангийн төслийн хэлтсийн дарга Чань Хао, Хөлөнбуйр хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны Намын хорооны дарга, Хэрэг эрхлэгчдийн дарга Тянь Фэнлин болон Хөлөнбуйр хотын Гадаад харилцааны алба, Хөлөнбуйр хотын Улаанзагалмай нийгэмлэг, Хөлөнбуйрын Чао Жиү нүдний эмнэлгийн холбогдох албаны хүмүүс оролцож, Шинэ барга баруун хошууны Засгийн газрын орлогч дарга Юй Жүнлэй уг арга хэмжээнд оролцов.
Төслийн нээлтийн ёслол Шинэ барга баруун хошууны Ардын эмнэлэгт зохион байгуулагдлаа. Ёслолд Хятад, Монгол хоёр орны холбогдох албаны хүмүүс оролцож, энэхүү хил дамнасан эмнэлгийн тусламжийн төслийн нээлтийн гэрч нь болсон юм.
Эмнэлгийн багийнхан эмчилгээний явцад орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр Монголын өвчтөнд харааны шинжилгээ, нүдний дотоод даралт хэмжих, нүдний угийн шинжилгээ зэрэг цогц үзлэг шинжилгээг хийжээ. Тэд мөн өвчтөн бүрийн нөхцөл байдалд тулгуурлан мэс заслын төлөвлөгөөг гаргаж, аюулгүй, амжилттай мэс засал хийлгэж, эмчилгээний чухал үр дүнтэй хагалгааг хийж, Монголын ард түмэнд гэртээ байх шиг халуун дулаан, халамжийг Шинэ барга баруун хошуунд мэдрүүлэх боломжийг олгосон.
Өвөр Монголын Өөртөө засах орны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн сангийн төслийн хэлтсийн захирал Чань Хао: "Монголд нүдний болор цайх өвчтэй хүмүүст зориулсан 'Бүс ба Зам' тусламжийн төсөл нь манай Өөртөө засах орны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн сан хамтран Шинэ барга баруун хошуунд хэрэгжүүлж буй анхны үйл ажиллагаа юм. Мөн Монгол улсын Дорнод аймгийн өвчтөнүүдийг үзлэгт хамруулж, мэс засалд оруулахаар Шинэ барга баруун хошуунд авчирсан анхны тохиолдол юм. Энэхүү төсөл нь манай хоёр орны найрамдал, сайн хөршийн харилцаа, эрүүл хөршийн харилцааг голчлон харуулж байна. Энэ нь мөн манай хоёр орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын хоорондох эрдэм шинжилгээний солилцоо юм. Хамгийн чухал нь энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан бид Монголд нүдний болор цайх өвчтэй хүмүүст туслах, тэдэнд манай эмнэлгийн орчин, эмнэлгийн тусламжийг мэдрүүлэхийг зорьж байна. Монголд байгаа эдгээр өвчтөнүүд удахгүй эдгэрнэ гэж найдаж байна " гэлээ.
Үйлчилгээ дөрвөн өдөр үргэлжилж, 43 өвчтөнд цогц үзлэг хийсэн. Тэдний дунд мэс заслын шалгуурыг хангасан 37 өвчтөнд болор цайх мэс засал амжилттай хийгдсэн. Мэс заслын дараа бүх өвчтөний хараа өвчний өмнөх түвшинд эргэн орж, эмчилгээний хүлээгдэж буй үр дүнд хүрсэн. Монгол улсын өвчтөн Мөнхсайхан: “Монголоосоо Шинэ барга баруун хошуунд мэс засал хийлгэхээр ирсэндээ маш их баяртай байна. Энэ оны 9-р сард миний нүд гэмтэж, баруун нүд маань хараагаа алдаж, хараа нь эрс буурсан. Хятад улс биднийг энд эмчилгээ хийлгэхийг урьсан бөгөөд эмч, сувилагчид нь маш эелдэг байсан. Тэд мөн бидний байр, тээврийн зардлыг хариуцаж, бидний ачааллыг эрс бууруулсан бөгөөд бид үүнд маш их талархаж байна. Тэдний эмнэлгийн мэргэжлийн чадвар, хандлага маш сайн бөгөөд надад гүн суугдал төрүүлсэн. Би хараагаа эргүүлэн авч чадсандаа маш их талархаж байна” гэв.
 Айлчлалын үеэр Шинэ барга баруун хошууны холбогдох байгуулгууд Монгол улсын өвчтөнүүдэд орох, гарах зааварчилгаа, эрүүл мэндийн бүртгэл зэрэг нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх, гаалийн бүрдүүлэлтийг хурдан бөгөөд жигд явуулах ажлыг зохион байгуулсан. Энэхүү тусгай эмнэлгийн үйлчилгээ нь Монгол улсын өвчтөнүүдийн бодит эрүүл мэндийн хэрэгцээг хангаж, хамгийн чухал нь эмнэлгийн тусламж үйлчилгээгээр дамжуулан хоёр улсын ард түмний хооронд найрсаг солилцооны гүүрийг бий болгосон.

Эх сурвалж: Шинэ барга баруун хошууны Хам зуучлуурын төв, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 66
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313