Ши Жиньпин Ли Жячаогийн ажлын тайланг сонсов

2025 оны 12-р сарын 22 өдөр

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 16-ны үдээс хойш Бээжин хотноо ажлын тайлангаа тавихаар ирсэн Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Засаг дарга Ли Жячаог хүлээн авч уулзан, Хонконгийн өнөөгийн нөхцөл байдал болон засаг захиргааны онцгой бүсийн захиргааны үйл ажиллагааны талаархи тайланг нь сонслоо.

Ши Жиньпин өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ли Жячао засаг дарга засаг захиргааны онцгой бүсийн захиргааг удирдан, хариуцлагаас үл ухран, идэвх санаачилгатай ажиллаж, улс орны бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг тууштай хамгаалж ирснийг онцлов. Тэрбээр Хонконгийн VIII удаагийн Хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг амжилттай зохион байгуулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг ханган, Хонконг хөгжил дэвшилд хүрэх шинэ шатанд шилжих бодит алхмууд хийснийг тэмдэглэв.

Төв засгийн газар Ли Жячао засаг дарга болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн захиргааны ажлыг бүрэн үнэлж, дэмжиж байгааг Ши Жиньпин илэрхийллээ.

Ши Жиньпин мөн ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны IV бүгд хурал “15-р таван жил”-ийн хугацаанд улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлтийг тодорхойлж, “Нэг улс, хоёр систем”, “Хонконгчууд Хонконгийг удирдах”, өндөр түвшний өөртөө засах бодлогыг тууштай хэрэгжүүлж, Хонконгийн урт хугацааны цэцэглэн хөгжил, тогтвортой байдлыг хангахыг онцолсныг дурдлаа.

Тэрбээр Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн захиргааг улсын “15-р таван жил”-ийн төлөвлөгөөтэй идэвхтэй уялдан, захиргааны удирдлагын тогтолцоог тууштай баримталж, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг бодитоор урагшлуулан, Гуандүн–Хонконг–Макаогийн их булангийн бүсийн бүтээн байгуулалтад гүнзгий оролцож, улсын хөгжлийн ерөнхий зорилгод илүү сайн уялдан үйлчлэхийг онцлов.

Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 14
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313