БНХАУ-ын дарга Ши Жиньпин 16-ны үдээс хойш Бээжин хотноо ажлын тайлангаа тавихаар ирсэн Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Цэн Хаохүйг хүлээн авч уулзан, Макаогийн өнөөгийн нөхцөл байдал болон засаг захиргааны онцгой бүсийн захиргааны үйл ажиллагааны талаархи тайланг нь сонслоо.
Ши Жиньпин өнгөрсөн нэг жилийн хугацаанд Цэн Хаохүй Засаг дарга шинэ бүрэлдэхүүнтэй захиргааг удирдан, идэвх санаачилгатай, бодит үр дүнтэй ажиллаж, үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг тууштай хамгаалж ирснийг онцлов. Тэрбээр Макаогийн VIII удаагийн Хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг амжилттай зохион байгуулж, төрийн захиргааны шинэчлэлийг ахиулан, Гуандүн–Хонконг–Макаогийн их булангийн бүсийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцсоны үр дүнд бүс нутгийн хөгжлийн бүх салбарт шинэ ахиц дэвшил гарсныг тэмдэглээд, Төв засгийн газар Цэн Хаохүй засаг дарга болон Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн захиргааны ажлыг бүрэн үнэлж, дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Ши Жиньпин мөн ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны IV бүгд хурал “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн зураглалыг тодорхойлж, “Нэг улс, хоёр систем”, “Макаочууд Макаог удирдах”, өндөр түвшний өөртөө засах бодлогыг тууштай хэрэгжүүлж, Макаогийн урт хугацааны тогтвортой хөгжил цэцэглэлтийг хангахыг онцолсныг дурдлаа.
Тэрбээр Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн захиргааг улсын “15-р таван жил”-ийн төлөвлөгөөтэй уялдан, захиргааны удирдлагын тогтолцоог тууштай баримталж, эдийн засгийн зохистой төрөлжилтийг бодитоор урагшлуулан, засаглалын үр нөлөөг тасралтгүй дээшлүүлж, улсын хөгжлийн ерөнхий зорилгод илүү сайн уялдан үйлчлэхийг онцолжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл
DORNODMEDIA.MN