Хайнаний Чөлөөт Худалдааны Боомтын бодлого нь гадаадад өндөр түвшинд нээлттэй байгааг харуулж байна

2025 оны 12-р сарын 18 өдөр

12-р сарын 18-наас Хайнаний Чөлөөт Худалдааны Боомт нь арлын хэмжээнд албан ёсоор гаалийн онцгой бодлого хэрэгжүүлэх болно. Олон улсын зүтгэлтнүүд үүнтэй холбоотойгоор ХТРТ-ийн сурвалжлагчидтай хийсэн ярилцлагадаа, Хайнаний Чөлөөт Худалдааны Боомтод арлын хэмжээнд гаалийн онцгой бодлого хэрэгжүүлэх нь Хятадын өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулахыг дэмжих тууштай шийдвэр итгэлийг харуулж байна. Энэ нь мөн хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг дэмжих бодит үйлдэл гэжээ.

Кенийн Капитал Радиогийн ерөнхий редактор Бернард Момани хэлэхдээ, Хайнаний Чөлөөт Худалдааны Боомтыг арлын хэмжээнд гаалийн онцгой бодлого хэрэгжүүлэн дэмжих нь зөвхөн Хятадын хувьд чухал ач холбогдолтой төдийгүй дэлхий нийтэд ч маш чухал ач холбогдолтой юм. Энэ бодлогоор дамжин, Хятадын өндөр түвшний нээлттэй байдал, дэлхийн худалдааг дэмжих бөгөөд нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулах тул дэлхий нийтэд ч ашигтай юм гэжээ.

Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 16
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313