Хятадын төв радио телевизийн бүтээсэн "Hotline Beijing" буюу "Таны дуу хоолой" баримтат кино орон нутгийн цагаар 12-р сарын 13-нд Истанбул хотод нээлтээ хийлээ. Туркийн Их Үндэсний Ассамблейн гишүүд, Кино, телевизийн бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигчдийн мэргэжлийн холбооны ерөнхийлөгч болон кино, телевиз, соёл урлагийн салбарынхан уг арга хэмжээнд оролцож, киног үзлээ.
"Таны дуу хоолой" киноны зураг авалтыг Хятадын төв радио телевизийн харьяа компани болох Төв мэдээ баримтат киноны студи (Групп) хийж, дэлхийн томоохон хотуудын засаглалын нийтлэг асуудлуудад анхаарлаа хандуулж, Бээжингийн "12345" хэмээх иргэдэд үйлчлэх шуурхай утсыг өгүүлэмжийн сэдэв болгон ашиглаж, мега хотууд иргэдийн эрэлт хэрэгцээнд хэрхэн хариу үйлдэл үзүүлж, нөөцийг хэрхэн зохицуулж, асуудлыг шийдвэрлэхийг хэрхэн дэмжиж байгааг харуулж, орчин үеийн Хятад улсын хүн төвтэй хотын засаглалын туршлагыг танилцуулсан байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN