БНХАУ-ын Үндэсний XII удаагийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын наадам болон IX удаагийн тусгай олимпийн наадам энэ сарын 15-ны орой Шэньжэнь хотноо амжилттай хаалтаа хийлээ. Энэ нь Гуандүн–Хонконг–Макао бүс нутгийн гурван газар хамтран үндэсний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын наадмыг анх удаа зохион байгуулсан тохиолдол боллоо.Энэ удаагийн наадамд 46 төрлийн спортын төрөл багтаж, улсын хэмжээнд 34 төлөөлөгч багийн 7,824 тамирчин оролцохоор бүртгүүлсэн нь төлөөлөгч багийн хэмжээ, мөн олон нийтийн спортын төрөлд оролцогчдын тоо аль аль нь шинэ дээд амжилт тогтоосон үзүүлэлт боллоо.Тэмцээн уралдаанууд нь “14-р таван жил”-ийн хугацаанд Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын салбарт гарсан шинэ ололт амжилтуудыг төвлөрүүлэн харуулсан арга хэмжээ болж, нийтдээ дэлхийн 15, улсын 156 дээд амжилтыг шинээр тогтоолоо.Тамирчид өөрийгөө даван туулах, оргилд тэмүүлэх өрсөлдөөний үзүүлэлт, шантрашгүй, өөдрөг сэтгэл зүй, эв нэгдэл, тууштай тэмцэх спортын үнэт зүйлийг илэрхийлж, олон нийтийг урамшуулан зоригжууллаа.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй
DORNODMEDIA.MN