Орон нутгийн цагаар 12-р сарын 11-нд Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах Засгийн газар хоорондын комиссын 20 дахь байнгын хуралдаанаар, Хятадын өргөн мэдүүлсэн "Имакан" туулийг хянаж, Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус соёлын өвийн жагсаалтаас Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад амжилттай шилжүүлэн бүртгэв. Үүний зэрэгцээ "Хэжэ угсаатны Имакан” туулийн хамгааллын төлөвлөгөөг шилдэг хамгааллын туршлагын бүртгэлд сонгосон байна.
Өнөөдрийн байдлаар, Хятад улсаас ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад 45 зүйл бүртгэгдсэн бөгөөд ерөнхий тоогоороо дэлхийд тэргүүлж байна.
Хэжэ угсаатан нь Хятад улсын зүүн хойд хэсэгт орших Хармөрөн, Сүн Хуажян мөрөн, У Сүли мөрний сав газарт тархан суурьшиж, 5000 гаруйхан хүн амтай бөгөөд Хятад улсын нэлээд цөөн хүн амтай үндэстний цөөнхийн нэг юм. "Хэжэ угсаатны Имакан" тууль нь Хэжэ үндэстний ард түмний үеэс үед дамжин уламжлагдан ирсэн аман зохиолын эртний уламжлал байж, Хэжэ хэлээр хүүрнэн өгүүлж, үг, шүлэг хослуулсан хэв маягаар өгүүлэн дуулж, Хэжэ угсаатны ард түмний үндэстний түүх, баатарлаг үлгэр, загас агнуур, ан агнуурын амьдрал, ёс зүй, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээ зэрэг агуулгыг багтаасан бөгөөд түүхийг тэмдэглэх, ирээдүй хойч үеийнхнийг сургах, зугаа цэнгэлээр хангах зэрэг үүрэг гүйцэтгэдэг.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN