Хятадын эдийн засгийн ажлын хуралдаан боллоо

2025 оны 12-р сарын 11 өдөр

Хятадын төвийн эдийн засгийн ажлын хуралдаан 12-р сарын 10-11-ний хооронд Бээжинд боллоо. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож, чухал үг хэлэв. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Чян, Жао Лэжи, Ван Хунин, Цай Чи, Дин Сюэшян, Ли Ши нар хуралд оролцжээ.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ 2025 оны эдийн засгийн ажлыг нэгтгэн дүгнэж, одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг судалж, 2026 оны эдийн засгийн ажилд зохицуулалт хийлээ. Ли Чян дарга Ши Жиньпиний чухал үзэл санааг тууштай хэрэгжүүлэх, ирэх жилийн эдийн засгийн ажлыг сайтар хийх шаардлагыг тодорхойлон дүгнэлтийн үг хэлсэн байна.
Хуралд тэмдэглэхдээ, сүүлийн таван жилийн турш олон төрлийн сорилтод үр дүнтэй хариу үйлдэл үзүүлж, нам, улс орны үйл хэрэгт чухал шинэ амжилтуудыг бий болгосон бөгөөд “14 дэх таван жилийн төлөвлөгөө”-г амжилттай дуусгаж, хоёр дахь зуун жилийн зорилтын шинэ аялал сайн гараатай байгааг онцолжээ. 
Хурлаар ирэх жилийн эдийн засгийн ажилд дараах гол үүргүүдийг тэргүүлэн хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна. 
Нэгд, дотоодын эрэлт хэрэгцээг гол хөдөлгөгч хүч болгож, дотоодын өргөн зах зээлийг бий болгох. Хоёрд, инновацид суурилсан хөгжлийг баримталж, шинэ өсөлтийн хөдөлгөгч хүчийг өргөжүүлэх ажлыг түргэтгэх. Гуравт, шинэчлэлийн ажлыг тууштай баримталж, өндөр чанартай хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлэх. Дөрөвд, гадаадад нээлттэй байхыг баримталж, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих. Тавд, зохицуулалттай хөгжлийг дэмжиж, хот, хөдөөгийн нэгдэл, бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулах. Зургаад, нүүрстөрөгчийн оргил үе ба нүүрстөрөгчийг саармагжуулах ажлын удирдамжийг баримталж, цогц ногоон өөрчлөлтийг дэмжих. Долоод, иргэдийн амьжиргааг нэн тэргүүнд тавьж, ард түмний төлөө илүү бодитой ажил хийхийг хичээх. Наймд, үндсэн зорилтоо тууштай баримталж, гол салбар дахь эрсдэлийг идэвхтэй, тогтвортой шийдвэрлэнэ
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 5
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313