Хүний эрхийн ажиллагааны солилцооны төлөөлөгчид Индонез, Малайзад айлчиллаа.

2025 оны 12-р сарын 8 өдөр

Хятадын Хүний эрхийн судалгааны нийгэмлэгийн үндэсний хүний эрхийн ажиллагааны солилцооны төлөөлөгчид 12-р сарын 1-6-ны өдрүүдэд, Индонез, Малайзад айлчиллаа.
Солилцооны төлөөлөгчид Индонез, Малайзад болсон "Хүний эрх ба хөгжил", "Дижитал эрин үед хүний эрхийг хамгаалах нь" сэдэвт олон улсын семинарт оролцов. Тэд мөн АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Астана Абдул Азиз, Индонезээс АСЕАН-д суугаа Засгийн газар хоорондын Хүний эрхийн хорооны төлөөлөгч Анита А. Вахид нарын хүний эрхийн албан тушаалтнууд, орон нутгийн судалгааны байгууллагуудтай санал бодлоо гүнзгий солилцсон байна.
Төлөөлөгчид Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах талаарх чухал илтгэлүүдийг тайлбарлах, орчин үеийн Хятадын хүний эрхийн үзэл бодлын гүн гүнзгий утга учрыг тодорхойлсон бөгөөд ХКН-ын 20-р их хурал болон 20-р их хурлын олон бүгд хурлуудын хүний эрхийн цогц хөгжлийн талаарх шийдвэр, байршуулалтыг танилцуулжээ. Түүнчлэн Хятадын хүний эрхийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж буй байдал, хүний эрхийн онолын судалгаа, олон улсын хүний эрхийн солилцоо зэрэг талаарх практик туршлагыг хуваалцжээ.
АСЕАН болон хоёр орны салбарын зүтгэлтэн нар Хятадын хүний эрхийн хөгжлийн үзэл баримтлал, замнал, ололт амжилтыг өндрөөр үнэлж, Хятадын талтай хүний эрхийн хөгжлийн туршлагаа солилцож, дэлхийн хүний эрхийн үйл хэргийн эрүүл хөгжлийг хамтдаа дэмжих хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 9
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313