Синьхуа агентлагийн мэдээ: 12-р сарын 3-ны өдөр Хятадын Хайнань мужийн Бө-аод Ази Номхон далайн мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх хорооны 57-р хурал болов. Энэ хурлаар Монгол улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийг Ази Номхон далайн мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх хороонд элсүүлэхийг баталж, түүнчлэн сурвалжлагчдын аюулгүй байдлыг хамгаалах тухай хамтарсан мэдэгдлийг санал оруулан нийтэлж, Ази Номхон далайн мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллага болон Бизнес эрхлэгчдийн Бө-аогийн форум мөн уулзалтын үеэр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Синьхуа агентлагийн дарга Фү Хуа нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ: Ази Номхон далайн бүс нутаг бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр, дэлхийн хамгийн илүү өсөлтийн эрч хүчтэй, ирээдүйтэй бүс нутаг юм. Ази Номхон далайн бүс нутгийн мэдээллийн агентлагууд харилцан итгэлцэл, уужуу багтаамжтай байдал, хамтын ажиллагаа, хамтаар амжилтад хүрэхэд суурилсан Ази Номхон далайн түншлэлийн харилцааг цаашид ахиулж, Ази Номхон далайн бүс нутгийн талаар дэлхий дахин илүү сайн ойлголттой болох, Ази Номхон далайн бүс нутгийг илүү сайн мэдрэх, Ази Номхон далайн бүс нутгийн талаар илүү сайн танилцахад үнэн бодитой, найдвартай мэдээллээр хангах ёстой гэв.
ОХУ-ын ТАСС агентлагийн дарга, Ази Номхон далайн мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллагын дарга Андрей Кондрашов хэлэхдээ: Эдүгээ хиймэл оюун ухааны хэрэглээний ёс зүйн хил хязгаарын асуудал улмаас улам анхаарлын төвд орж байна. Улс орнууд хуурамч мэдээлэлтэй тэмцэх, үнэн зөв найдвартай мэдээллийг түгээх, сурвалжлагчдын аюулгүй байдлыг хамгаалах илүү найдвартай, аюулгүй механизмыг бий болгоход хиймэл оюун ухааныг ашиглахыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах ёстой гэлээ.
Хурлын үеэр Ази Номхон далайн бүс нутгийн мэдээллийн агентлагуудын төлөөлөгчид "Хиймэл оюун ухаан ба хэвлэл мэдээллийн өөрчлөлт", "Сурвалжлагчдад тулгарч буй дэлхийн шинжтэй заналхийлэл" гэсэн хоёр сэдвээр гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэв.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

DORNODMEDIA.MN