Ханжөү хотод хиймэл оюун ухаантай замын хөдөлгөөний удирдлагын робот албан ёсоор ажилдаа орлоо

2025 оны 12-р сарын 3 өдөр

2025 оны 12-р сарын 1 -ний өдрөөс эхлэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний өдөр” тохиож буйтай давхцуулан Хятадын Жэжян мужийн Ханжоу хотын Биньжян дүүрэгт шинэ “ажилтан” албан ёсоор ажилдаа гарлаа. Бинькан зам болон Чанхэ замын уулзварт байрлах “Ханшин №1” нэртэй хиймэл оюун ухаантай замын хөдөлгөөний удирдлагын робот ийнхүү анхны албан ёсны ээлжээ эхэлж байна.
“Ханшин №1” робот нь: Шулуун явах, зогсох зэрэг стандарт дохиог тод шүгэл, нарийн гарын дохиогоор жигд, тодорхой гүйцэтгэх чадвартай бөгөөд хамгаалалтын малгай өмсөөгүй жолооч, зогсоолын шугамаас хэтрүүлэн байршуулсан тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн гарцаар зам хөндлөн гарч буй зөрчлийг нэн даруй илрүүлж, Эелдэг бөгөөд тэвчээртэй дуу хоолойгоор зөрчил гаргасан иргэнд сануулга, зөвлөгөө өгөх боломжтой.
Энэхүү робот нь замын хөдөлгөөний цагдаагийн албыг дэмжин ажиллаж, Ханжөү хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөлгөөний соёлыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 10
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313