12-р сарын 1-нд Хятадын Гуанжөү хотод 2025 оны "Хятад орныг танихуй" олон улсын бага хурал нээгдлээ. Арга хэмжээ нь "Шинэ зохион байгуулалт, шинэ хөгжил, шинэ сонголт—Хятад маягийн орчин үеийн хөгжил ба дэлхийн засаглалын шинэ хэв маяг" сэдвийн хүрээнд болж, дэлхийн өнцөг булан бүрээс нэр хүндтэй улс төрчид, эрдэмтэд, салбарын удирдагчид болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна. Хуралд оролцогчид Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөөний (2026-2030) зөвлөмж, дэлхийн ач холбогдлыг онцолж, Хятад маягийн орчин үеийн хөгжилд шинэлэг хөгжлийн шинэ зохион байгуулалт, дэлхийн орчин үеийн хөгжилд олгож буй шинэ боломжууд, мөн дэлхийн засаглалын санаачилгыг хамтран хэрэгжүүлэх зэрэг холбогдох сэдвүүдийг хэлэлцэж байна.
Зохион байгуулах хорооны мэдээлснээр, арга хэмжээнд 72 улс орон, бүс нутгийн 200 орчим олон улсын болон Хонконг, Макаогийн төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд тэдний 70% нь Дэлхийн өмнөдийн буюу хөгжиж буй орнууд, 70% нь "Хятад орныг танихуй" олон улсын хуралд анх удаа оролцож байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл
DORNODMEDIA.MN