Пэн Лиюань 2025 оны “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” сэдэвт сурталчилгааны ажиллагаанд оролцов

2025 оны 12-р сарын 1 өдөр

12-р сарын 1-нд ДОХ-той тэмцэх дэлхийн 38 дахь өдөрлөг тохиож байна. Хятад улсын сурталчилгаа нь "Нийгмийн хамтын засаглал, шударга байдал болон инновацийг дэмжиж, ДОХ-ыг зогсооё” гэсэн гол уриатай юм. Саяхан ДЭМБ-ын сүрьеэ / ДОХ-оос сэргийлэх элч Пэн Лиюань Бээжингийн Шичэн дүүргийн соёлын төвд болсон 2025 оны “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” сэдэвчилсэн сурталчилгааны ажиллагаанд оролцов. Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны дэд дарга, Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний газрын дарга Шэнь Хүнбин, Бээжин хотын намын хорооны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын газрын дарга Сүнь Жюньминь, УТЗЗ-ийн БХХ-ны Байнгын Хорооны гишүүн, ДЭМБ-ын хүндэт ерөнхий захирал Маргарет Чан нар мөн уг арга хэмжээнд оролцов. 
Сэдэвчилсэн сурталчилгааны ажиллагаа нь видео бичлэг, өөрийн биеэр туулж мэдэрсэн хүмүүсийн хэлсэн үг зэргээр дамжуулан Хятад улс сүүлийн 40 жилийн хугацаанд ДОХ-ын эсрэг тэмцэлд үзүүлсэн ололт амжилтыг дүгнэж, ДОХ-оос урьдчилан сэргийлэх, хянах боломжтой гэсэн ойлголт болон мэдлэгийг сурталчилсан байна. Пэн Лиюань ДОХ-оос урьдчилан сэргийлэх, тэмцэх сурталчилгааны ажилд оролцсон 20 жилийн туршлага, ойлголтоо хуваалцаж, хүн бүр ДОХ-оос урьдчилан сэргийлэх соёл иргэншлийн үзэл баримтлалыг идэвхтэй сурталчилж, нэгдэж, "ДОХ-ыг тэглэх" алсын зорилтын төлөө хамтран ажиллахыг уриалав. 
Сэдэвчилсэн сурталчилгааны ажиллагаа эхлэхээс өмнө Пэн Лиюань нар ДОХ-оос урьдчилан сэргийлэх хорооллын сурталчилгааны ажилд оролцож, ДОХ болон түүнтэй холбоотой өвчний тухай мэдээлэлтэй танилцаж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, сайн дурынхны үйлчилгээ зэрэг чиглэлээр хийгдэж буй ажилтай танилцаж, ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй хорооллын ажилчид болон сайн дурын ажилтнуудад мэндчилгээ дэвшүүллээ.
 
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 5
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313