Ши Жиньпин хуулийн засаглалыг цогцоор нь хэрэгжүүлэх талаар чухал зааварчилгаа өглөө

2025 оны 11-р сарын 19 өдөр

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан хуулийн засаглалыг цогцоор нь хэрэгжүүлэх талаар чухал зааварчилгаа гаргалаа. Даруй ХКН-ын 18-р их хурлаас хойш ХКН-ын Төв хороо бүх талаар хуулиар засах явдлыг "Дөрвөн цогц" стратегийн төлөвлөгөөнд оруулж, эрчимтэй хэрэгжүүлэхийг онцолсон. Хууль засаглалыг цогцоор нь хэрэгжүүлэх ерөнхий байдлыг үндсэндээ бүрдүүлж, Хятадын онцлогтой социалист хуулийн засаглалын тогтолцоог тасралтгүй сайжруулан, Хятадын онцлогтой социалист хуулийн засаглалын замыг улам тэлэн өргөжүүлэх ёстойг онцолсон байна. 

Ши Жиньпин онцлохдоо, бүх шатны намын хороод гол үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хуулийн засаглалын салбарын томоохон байршуулалт, чухал үүрэг даалгавар, гол ажлыг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Хуулийн засаглалын ажлыг хариуцаж буй салбарууд үүргээ чин үнэнчээр биелүүлэн, санаачилга гаргаж, олон байгууллага нэгж, салбарууд хуулийг чанд мөрдөн, хуулийн засаглалтай Хятад улсыг байгуулах шинэ нөхцөл байдлыг хамтдаа бий болгох ёстой гэжээ.

Төв хорооны хуулийн засаглалыг цогцоор нь хэрэгжүүлэх бага хурал 11-р сарын 17-18-ны өдрүүдэд Бээжинд боллоо. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Жао Лэжи хуралд оролцож, үг хэлэв. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюешян хуралд оролцож, Ши Жиньпиний чухал зааврыг уншин дуулгажээ.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 4
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313