Намар, өвлийн улирлын мал аж ахуй эрчимжин ШББХ-ны малын гарц тогтвортой болжээ. Шинэ барга баруун хошууны Тариалан мал аж ахуйн харьяа байгууллагуудаас лавлахад 10-р сарын эцэс гэхэд өүх хошууны малын гарц жилийн төсвийн 85.17%-д хүрч, бүх хошууны малын бэлчээрийн тэнцвэртэй хөгжилд баттай суурийг тавьсан байна.
Малын гарцын нормыг дээшлүүлж, МАА-н ажлыг сайтар хийхийн төлөө, бүх харьяа байгууллагуудын намрын улирлын малын гаралт нэмэгдэж байгаа чухал үед малчин түмнээ дайчлан, мал сүргээ эрт, олноор, хурдан борлуулах ажлыг биелүүлж, малын бэлчээрийн тэнцвэрээ хадгалж байна. Энэ жил Шинэ барга баруун хошуунд хур бороо элбэг, бэлчээрийн өвсний ургац сайн болохоор малын тарга хүч өнгөрсөн жилүүдээсээ сайн байгаа нь малчдын аж амьдралыг сайжруулахад түлхэц болж байна.
Эх сурвалж:Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN