11-р сарын 9-ний үдээс хойш 15 дахь удаагийн Үндэсний спортын наадам нээгдэх гэж байгаа үеэр, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Гуанжөү хотод олон нийтийн спортын тэргүүний байгууллага нэгж, хувь хүн болон үндэсний спортын салбарын тэргүүний хамт олон, хувь хүний төлөөлөлтэй халуун дотноор уулзаж, тэд нарт халуун баяр хүргэхийн хамт улам их амжилт байгуулж, хүчирхэг спортын орныг байгуулахад шинэ хувь нэмэр оруулахыг хүссэн байна.
Үдээс хойшийн 16:15 цагийн үеэр Ши Жиньпин нарын хүмүүс Гуанжөүгийн Байюнь олон улсын хурлын төвд хүрэлцэн ирэхэд хүмүүс халуун алга ташилтаар угтан авав. Ши Жиньпин гар даллаж хүндэтгэл илэрхийлэхийн зэрэгцээ, тэд нартай найрсаг дотноор ярилцаж, хамтдаа зураг авахуулав.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

DORNODMEDIA.MN