11-р сарын 1-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сисид хандан Египетийн Музей нээгдсэнд баяр хүргэсэн захидал илгээв.
Ши Жиньпин захидалдаа, Египетийн Музей нээгдсэнийг тохиолдуулан миний бие Ерөнхийлөгч Сиси болон Египетийн ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэе. Египетийн Музей нь Египетийн соёлын түүхэнд чухал ул мөрөө үлдээж, эртний Египетийн соёл иргэншлийг хамгаалах, өвлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад, Египетийн найрамдал урт удаан жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд Хятад, Египетийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цэцэглэн хөгжиж, хоёр орны хүмүүнлэгийн харилцаа эрчимтэй явагдаж байна. Шанхайн музейд "Эртний Египетийн соёл иргэншлийн үзэсгэлэн" амжилттай зохион байгуулагдаж, Хятад, Египетийн хамтарсан археологийн баг Саккара пирамид дээр нууцлаг эртний Египетийн соёл иргэншлийг хамтдаа судалж байна. Хоёр эртний соёл иргэншил бие биетэйгээ харилцаж, хоёр орны ард түмэн улам бүр дотно, нөхөрсөг болж байгааг харахад баяртай байна. Өдгөө дэлхий ертөнц зуун жилд тохиогоогүй гүнзгий өөрчлөлтийг туулж байгаа бөгөөд Хятад, Египет гэсэн хоёр эртний соёл иргэншил харилцан туршлага солилцон, Хятад, Египетийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд шинэ эрч хүч нэмж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахын тулд соёл иргэншлийн хүчийг төвлөрүүлэх хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй
DORNODMEDIA.MN