2026 оны Петрочайна Дачин Тамсаг ХХК-ний Задгай олборлолтын төслийн тендерийн зар

2025 оны 10-р сарын 30 өдөр

2026 оны Петрочайна Дачин Тамсаг ХХК-ний Задгай олборлолтын төслийн тендерийн зар

1. Төслийн тойм болон тендерийн хамрах хүрээ : Энэхүү тендерийн хамрах хүрээ нь 2026 онд "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн Монголын Тамсагийн газрын тосны талбайн задгай олборлолтын төслийн  ажил юм.Петрочайна Дачин Тамсаг ХХК-ний 19-р талбай нь 26700 мянган тонн түүхий тос олборлохоор түр тогтоож, 8 задгай олборлолтын машин ашиглахаар төлөвлөж байна.  Петрочайна Дачин Тамсаг ХХК-ний 21-р талбай нь 18500 тонн түүхий тос олборлохоор түр тогтоож, 6 задгай олборлолтын машин ашиглахаар төлөвлөж байна. Энэхүү задгай олборлолтын машины тоо болон задгай олборлолтын нэгж үнэ нь бодит ажлын хэмжээг харгалзан үзэж тогтооно. Тендерийн сонгон шалгаруулалтын хамгийн өндөр үнийн хэмжээнд тустөслийг дуусгахад шаардагдах бүхий л мөнгөн дүн багтана. (Бүх  төрлийн татвар хураамжийг оруулна). Тендерт шалгарсан гэрээний үйлчилгээний хугацаа нь 2025 оны 12 дугаар сарын 1-нээс 2026 оны 11 дүгээр сарын 30 хүртэл байна.

Петрочайна Дачин Тамсаг ХХК-ний 19-р талбай нь задгай олборлолтын төслийн хүрээнд бүх шаардлага хангасан тендерийн оролцогчдыг шалгаруулах бөгөөд бүх оролцогчдоос эцэст нь 2 оролцогчыг шалгаруулна. Петрочайна Дачин Тамсаг ХХК-ний 21-р талбай нь задгай олборлолтын төслийн хүрээнд бүх шаардлага хангасан тендерийн оролцогчдыг шалгаруулах бөгөөд бүх оролцогчдоос эцэст нь 3 оролцогчыг шалгаруулна. Эдгээр хоёр төсөлд эцсийн байдлаар шалгарсан оролцогчдын тендерийн материалд дурдсан задгай олборлолтын машины тоонд үндэслэн ажлын ачааллын хувь хэмжээг хуваарилж, үүнийг баримт болгон тус бүрийн гэрээнд тусгагдах түр ажлын хэмжээ болон үнийг тогтооно. Мөн харгалзах хэмжээний зуучлалын хураамжийг хураана. Шалгарсан тендерийн оролцогч нь багц тус бүрийн дагуу зуучлалын хураамж төлөх ёстой бөгөөд төлөх тодорхой дүнг эцсийн үнэлгээний дүнгээр тогтооно. 

Тендерийн зуучлалын хураамжийг төлөх арга: цахим шилжүүлэг (банкны гүйлгээ). Хүлээн авагч байгууллага: Дачин газрын тосны удирдлагын төв ХХК (DAQING PETROLEUM ADMINISTRATION BUREAU CO., LTD)

Хүлээн авах данс: Хятадын Банкны Дачин салбар (BANK OF CHINA DAQING BRANCH) Дансны дугаар: 166455620799

Тендерийн оролцогч нь гүйлгээ хийхдээ мөнгөн шилжүүлгийн тайлбар хэсэгт “Тендерийн төвд төлөх 2025GKZB-TMCG-TL-01 (эсвэл 2025GKZB-TMCG-TL-02) төслийн зуучлалын хураамж” гэж тодорхой бичих шаардлагатай. 

1.2 Тендерийн байршил: Монгол улс Дорнод аймаг Петрочайна Дачин Тамсаг ХХК 19, 21-р талбай 1.3 Хэрэгжих хугацаа: 2025 оны 12 сарын 1-нээс 2026 оны 11 сарын 30

1.4 Тендерийн хэсгийн хуваарилалт: Тендерийн хэсгийн хуваарилсан байдлыг доорх хүснэгтээс харна уу.

2026 оны Петрочайна Дачин Тамсаг ХХК-ний задгай олборлолтын төслийн ажлын тедерийн хэсгийн хуваарилалт

Тендерийн хэсгийн дэс дугаар

Тендерийн хэсгийн нэр

Хөрөнгө оруулалтын төлвлөлт (Доллар)

Тендерийн 1-р хэсэг 

19-р талбайн Задгай олборлолтын төслийн ажил

1628700

Тендерийн 2-р хэсэг 

21-р талбайн Задгай олборлолтын төслийн ажил

 

1128500

1.5 Хамгийн өндөр үнийн хэмжээ:  Түүхий тосны олборлолтын тонн бүрийн нэгж үнэ 61 ам доллар 

2. Тендерт оролцогчдод тавих шаардлага

2.1. Энэхүү төсөлд хамтарсан байдлаар оролцохгүй.

2.2. Тендерт оролцогч нь Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжтэй байх ба Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хүчин төгөлдөр ААН-н гэрчилгээтэй байх (тендерийн бичиг баримтад ААН-н гэрчилгээг сканердаж хавсаргах), үйл ажиллагааны чиглэлд нь газрын тос олборлох, задгай олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байх.

Тендерт оролцогч нь 2009 оны 1-р сарын 1-ний өдрөөс үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад хууль ёсны дагуу бүртгэгдсэн 2 болон түүнээс дээш тооны задгай олборлолтын машиныг тендерт оролцогч компаний нэр дээр эзэмшиж байх ёстой бөгөөд (Тендерийн бичиг баримтад задгай олборлолтын машины бүртгэлийн гэрчилгээний сканердсан хуулбар хувь, тодорхой харагдахуйц гэрэл зураг хавсаргах). Тендерт оролцохдоо тендер зарлагчийн гаргасан урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн батламж бичигтэй ирэх эс бөгөөс тендерт оролцогчийг хүлээж авахгүй.

2.3. Энэхүү төслийн тооцоог ам.доллараар хийх ба сонгон шалгаруулалтанд оролцогч нь заавал ам.долларын данстай байх ёстой.

3. Сонгон шалгаруулалтын бичиг баримтыг авах.

3.1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй этгээд нь: 2025оны 10-р сарын 28-ний өдрөөс 2025 оны 11-р сарын 2-ний хооронд өдөр бүр 8:30 цагаас 10:30 цаг хүртэл, үдээс хойш 14:30 цагаас 16:30 цаг хүртэлх хугацаанд (Монголын цагаар)Дорнод аймаг Петрочайна Дачин Тамсаг ХХК-н Үйлдвэрийн баазын Удирдлагын төвд ирж сонгон шалгаруулалтын бичиг баримтыг худалдан авна. Тендерийн баримт бичиг худалдан авахдаа хуулийн этгээдийн гэрчилгээ (хэрэв хуулийн этгээд өөрөө худалдан авч байгаа бол иргэний үнэмлэхний эх хувийг авчрах) эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч бол хуулийн этгээдийн итгэмжлэлийн эх хувийг авчрах шаардлагатай. (Итгэмжлэгдсэн хуулийн этгээдийг төлөөлөгч нь иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргах ба иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт байж болно). 

3.2. Тендерийн баримт бичгийн үнэ: Нэг багцын үнэ 200 ам.доллар бөгөөд борлуулсны дараа буцаахгүй (анхаарах: зөвхөн бэлэн мөнгөөр төлнө)

4. Урьдчилсан шалгаруулалтад тэнцэх

4.1. Тендерт оролцогчдыг тендер зарлагч тал урьдчилсан шалгаруулалтанд оролцуулна.

Хугацаа: 2025 оны 11-р сарын 3-аас 2025 оны 11-р сарын 5-ны өдрийн 15:00 цаг хүртэл. 

Байршил: Монгол Улс, Дорнод аймаг, Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн 19, 21-р талбай.

4.2. Тендерт оролцогч нь 2009 оны 1-р сарын 1-ний өдрөөс хойш үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад хууль ёсны дагуу бүртгэгдсэн 2 болон түүнээс дээш тооны задгай олборлолтын машинтай, тус бүртээ 1 эсвэл түүнээс дээш цистерн машинтай байх шаардлагатай. Газар дээр нь очиж задгай олборлолтын машин, цистерн машины бүртгэлийн гэрчилгээний эх хувийг шалгана.

4.3. Тендер зарлагч нь урьдчилсан шалгаруулалтад тэнцэсний дараа урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн батламж гаргана. Тендерт оролцох машины тоо нь урьдчилсан шалгаруулалтаар батлагдсан тоотой тохирч байх ёстой бөгөөд илүү гарсан тохиолдолд нээлтийн үеэр хүлээн зөвшөөрөхгүй.

5. Тендерийн материал хураалгах хугацаа болон тендер эхлэх хугацаа 

5.1 Тендерийн материал хүлээн авч эхлэх  хугацаа: 2025 оны 11 сарын -ний 8 цаг 00 минут

5.2 Тендерийн материал хүлээж авах хугацаа дуусгах болон тендерийн нээлт эхлэх хугацаа: 2025 оны 11 сарын 10 10 цаг 00 минут

5.3  Тендер материал хураалгах газар болон тендер нээх байршил: Монгол улс Дорнод аймаг Петрочайна Дачин Тамсаг ХХК Удирдлагын төв. Тендерт оролцогч талын төлөөлөгч тендерийн тус удаагийн тендерийн үйл ажиллагаанд оролцоно.

5.4 Тендерийн материалыг Хятад, Англи хэл дээр бичнэ. 

5.5 Хугацаанаасаа хоцорсон эсвэл удирдлагын төвд ирж хураалгаагүй тендерийн бичиг баримтыг тендер зарлагч тал хүлээж авахгүй. 

6. Зарыг түгээх хэвлэл мэдээлэл

Энэ удаагийн сонгон шалгаруулалтын зарыг дараах сонин болон Монгол Улс Дорнод аймгийн “www.Dornodmedia.mn”-аар нэгэн зэрэг гаргана.

7.Холбоо барих хэлбэр:

Сонгол шалгаруулалт зарлагч: Петрочайна Дачин Тамсаг ХХК

Холбоо барих хүн: Хянган

Холбоо барих утасны дугаар: 00976 80086858

E-mail: xingan1986@gmail.com

  • Туяа
  • 16
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313