Хятадын олон улсын импортын экспод зориулсан үзмэрүүд олноор ирж байна

2025 оны 10-р сарын 23 өдөр

11-р сарын 5-наас 10-ны өдрүүдэд Шанхай хотод Хятадын олон улсын импортын 8 дахь удаагийн экспо болох бөгөөд олон орны үзмэрүүд хилээр орж ирэх оргил үедээ орж байна. 10-р сарын 21-нд “COSCO Felixstowe” хөлөг онгоц Хятадын олон улсын импортын экспогийн үзмэрүүдийг тээвэрлэж, нэг сар аялсны дараа Вайгаочяо боомтод амжилттай хүрч ирэв. Эдгээр бараа бүтээгдэхүүнд сүү сүүн бүтээгдэхүүн, кокосын тос, гар урлал болон бусад тусгай үзмэрүүд багтсан байв.            Өнөөдрийн байдлаар, дэлхийн 110 гаруй улс орон болон бүс нутгийн 3200 гаруй компани энэхүү экспод оролцохоо баталгаажуулж, 360,000 гаруй хавтгай дөрвөлжин метр үзэсгэлэнгийн талбайтай гэрээ байгуулжээ.

22-ны өдөр Шанхай хотын цагдаагийн газар хэвлэлийн бага хурал хийж, Хятадын олон улсын импортын экспод зориулан 5 ангиллаар хялбарчлах 20 арга хэмжээг танилцууллаа. Эдгээр 20 арга хэмжээнд, хилээр орж гарахыг хялбарчлах үйлчилгээний багцыг сайжруулах, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг оновчтой болгох, Хятадын үндэсний үзэсгэлэн, хурлын төвийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бичиг баримтын бүртгэл болон менежментийг оновчтой болгох зэрэг багтаж байна. Эх сурвалж:https://mongol.cri.cn, 
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 7
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313