Авьяаслаг ээж

2025 оны 10-р сарын 23 өдөр

“Авъяаслаг ээж”
Шин Жинляний гараас арьсан урлаг амилан
                                                                                             Улаанбаатар 
Арьсан урлал бол Монгол үндэстний уламжлалт гар урлалын соёл болно. 2021 онд Монгол үндэстний арьсан урлаг нь Хятад улсын тавдугаар бүлгийн биет бус соёлын өвийн нэрсэд бүртгүүлэв. 
 Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Үндэстний соёлын аж ахуйн үйлс босгох хүрээлэнд нэгэн  “Авъяаслаг ээж” гар урлалын өрөө байдаг. 
  “Авъяаслаг ээж” бол авъяас чадвартай амьдрал хүнд эмэгтэйчүүдийг ажилтай болгох, биет бус соёлын өвийг уламжлан залгамжлах, хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулхад хувь нэмэр үзүүлхээр зорилгоо болгосон нийтийн асрамжийн төрөл байж, биет бус соёлын өвийг уламжлан залгамжлах чухал давцан болно. Шин Жинлянь Эвэнки үндэстний өөртөө засах хошууны биет бус соёлын өвийн арьсан урлалын төлөөлөх өвлөн уламжлагч болсны хувьд мөн ч  “Авъяаслаг ээж” нийтийн асрамжийн төрлийн Хөлөнбуйрын арьсан урлалын гар хийцийн өрөөний дагуулагч болсны хувьд тэр өөрийн ариун хөдөлмөр болон оюун ухаанаараа уламжлалт арьсан урлалын ур мэргэжлийг одоо үеийн гуа таашаалалтай уяалдуулж, энэхүү биет бус соёлын өвөө уламжлан хөгжүүлж явна. 
 Арьсан урлагийн бүтээлийн материалыг сонгох нь нарийн нямбай, няхуур хянуур, бүтээхэд будлиантай байдаг. Үүнд арьс шир сонгох, норгох, зургийн эсгүүрийн төсөл гаргах, бор төлөвийг дарамлах, будаг оруулах, шигтгэж дүүргэх зэрэг алхам дарааг багтаадаг. Шин Жинлянь арьсан урлагийн бүтээгдэхүүндээ Монгол арьсан урлагийн борогжуун гүн аясыг хадгалхын хамт, одоо үеийн үндэстний гар урлалын мэргэжлийг уусгаж, Япон арьсан зургийн гар урлалыг Монгол үндэстний уламжлалт гар урлалын мэргэжилтэй уяалдуулан, охь чанар сайтай үхрийн ширийг нямбай сонгож, шинийг сэдэх мэргэжлийг уяалдуулан зураглах, будаг оруулах, давхарлан будах, гялайлгах, дүрс тогтоох, гүдгэр сийлэх, хотгор дарах зэрэг дарааллыг уяалдуулдаг. Түүний бүтээлд зураас нь уран, урсам, бүтэц зураг нь өвөрмөц, биет мэдрэмжээр тод, өнгө будаг нь уян зөөлөн, өнгө унахгүй зэрэг онцлоготой байж, одоо цагийн хүмүүсийн гуа таашаалалд нийцэж, хэрэглэгч олны магтаалыг хүртсээр иржээ. 
 Шин Жинлянь 2003 онд Өвөр Монолын их сургуулийн Урлагийн дээд сургуулийн Компьютер болон Дүрслэх урлагийн тусгай мэргэжлийн ангид шалган орж, дөрөвдүгээр курсэд сурч байхдаа 2007 онд Бээжингийн Соёл аялал жуулчлалын компаний даамалтай азаар танилцан, 2008 оны Бээжингийн Олимпын спортын цуглаанд хүрэлцэн ирэх гадаадын зочидод зориулсан зурагийн төслийг зурах ажлыг хүлээн авч амжилттай биелүүлж, бага бус мөнгө хуримтлуулав. 2008 онд тэрбээр өөрийнхөн бэлтгэл чармайлга жич аав ээж, ах эгч дүү нар, элгэн садныхаа халуун дэмжлэгээр Японд очиж мэргэжлээ дээшлүүлж, голдуу Япон хийгээд зүүн өмнөд Азийн арьсан урлаг, орчин цаг үеийн дүрс бүтээх урлаг болон судлал  IT ба арьсан урлагийн мэргэжлийг сурчээ. 
 2015 онд  Шин Жинлянь эх улсдаа харьж, 2016 онд Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Үндэстний соёлын ажил үйлс босгох хүрээлэнд “Алтангэрэл” соёл урлагийн өрөөгөө албан ёсоор ажлуулж, одоо түүний ажиллах өрөө нь “Алтангэрэл” соёл урлагийн хязгаарт компани болж дэс дэвшсэн байна. Тус компанийг голдуу арьсан урлаг, уран бичлэг, том хэлбэрийн гүдгэр сийлмэл, үндэстний онцлогот гар урлалын бүтээл, үндэстний хувцас хунар, тэмдэглэлийн дэвтэрийн хавтасны зураг төсөл зэргийг хэрэглэгчдийн шаардлагад хандуулан захиалгаар гүйцэтгэдэг. 
  Шин Жинлянь өөрийн ажилдаа ийм их хүч чармайлга оруулан амжилт олсон бөгөөд түүний хажуугаар өөр бусдыг ч туслан дэмжиж явсан билээ. Тэрээр Хөлөнбуйр хотын Үндэстний хувцас заслын нийгэмлэгийн тэргүүлэгч болсны хувьд ажлын чөлөө заваараа олон удаа утга төгөлдөр ажиллагаа өрнүүлж, амьдралын хүрэлцээ муутай айл, өнчин өрөөсөн хүүхэд багачуудыг халамжлан дэмжихийн хамт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил олход дэмжив. 2018 онд тэрбээр 900 гаруй хүн оролцсон “Гар гараа холболцон, сэтгэл сэтгэлээ нэгтгэх” нийтийн асрамжийн ажиллагааг зохион байгуулж, Хөлөнбуйр хотын Анхдугаар удаагийн багачууд хүүхдийн үндэстний хувцас заслын зураг төсөл шалгаруулах уралдааны хэлбэрээр “Ирээдүйн одон” -ыг эрэлхийлсэн юм. Үүний хамт Хөлөнбуйр хотын малжих дөрвөн хошуу жич Манжуур хотын амьдралын хүрэлцээ муутай айл, өнчин өрөөсөн 80 гаруй хүүхдэд үнэ төлбөргүйгээр үндэстний хувцас засал бэлэглэж, тэд нарт үндэстний хувцас заслаараа гоёлож, олонд танигдах давцанг хангаж өгсөн байна.  Үүнээс гадна бас жил бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан үнэ төлбөргүйгээр сургалт эрхэлж, тэд нарт арьсан урлалын ур мэргэжил чадварыг зааж ажлын байрыг буй болгож өгснөөрөө нодинон жил нийт 300 гаруй хүнд боловсрол хүртээсэн байлаа. 
 2016 оны Найман муж орны Монгол үндэстний гар урлалын бүтээгдэхүүний Хоёрдугаар удаагийн уралдаанд түүний бүтээсэн “Чингис хааны хөрөг” гэх арьсан урлалаараа шилдэг байранд орж, 2017 онд Хөлөнбуйр хотод болсон “Хятад, Орос, Монгол гурван улсын соёлын үүдэн бүтээлийн уралдаан “ -д шилдэг байрын шагнал хүртэв. 2016 онд түүний “Монгол морь”  гэх арьсан урлагийн бүтээл нь Хятад улсын үндэстний номын санд хадаглагджээ. 2018 онд тэр Европ тивийн Ирландын 6 газар үндэстний онцлогт бараа таваарын дэлгэн борлуулалт хийхийн хамт тухайн газрын засгийн газартай соёлын солилцоо хийж, харилцан, суралцах нөхөрсөг харилцааг буй болгов. 2018 онд Хөлөнбуйр хотын “Мэргэжлийн багш” -аар цоллогдов. 2018 оны 12-р сард Хөлөнбуйр хотын “Үндэстний хувцас заслыг уламжлан залгамжлах шилдэг” яруу алдрыг хүртэв. 2019 оны 3-р сард Хөлөнбуйр хотын “3.8”-ын Улаан тугч яруу алдрыг хүртэв. 2019 оны 10-р сард ӨЗО-ны зэрэглэлийн “Мэргэжлийн багш” -ийн ажлын тасгаар үнэлэгдэв. 2019 оны 10-р сард Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Имин сумны засгийн газрын дэмлэгээр тус суманд арьсан гутал хийх сургалтыг үнэ төлбөргүйгээр эрхэлж, тухайн газрын ядуу хүмүүс болон ажил хайж байгаа хүмүүсд нэн сайн давцан хангаж өгсөн байна. 2020 онд  “Авъяаслаг ээж”-ийн эрхэм алдрыг зүүж, ӨМ-ын арьсан урлагийн “Дагуулагч”-аар цоллогджээ. 2022 онд  Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Улс төрийн зөвлөлгөөний гишүүнээр сонгогдов. 2022 оны 6-р сард улсын зэрэглэлийн “Мэргэжлийн багш”-аар үнэлэгдэв. 2023 оны 7-р сард “Бүрд чоно гуа марал” гэх арьсан эмээл нь гуравдугаар удаагийн ӨМӨЗО-ны гар урлал, уран бичлэгийн содон бүтээлийн үзүүллэгт хоёрдугаар байрын шагнал хүртэв. Эдгээр яруу алдар нь Шин Жинлянь багшийн олон жилийн турш цөхрөшгүй чармайсныхан хамгийн сайн хариу болох нь дамжиггүй юм. 2024 онд Хятад улсын 14-р удаагийн Өвлийн спортын цуглаан Хөлөнбуйрт явагдаж  Шин Жинлянь Хөлөнбуйрын хүн болсны хувьд бүх гэрээрээ Хятад улсын 14-р удаагийн Өвлийн улирлын тамирын цуглааны элементийн арьсан урлалын бүтээлийн төслийг гаргаж бүтээжээ. 
 Шин Жинляний хүү нь хархан багаасаа ээжийнхээ нөлөөг гүн хүртэж, арьсан урлагт бахтай болж, арьсан урлал хийж эхлэв. Ингээд хүүгийнхэн уран зургийн бүтээл нь Хайлар тойргийн анхдугаар удаагийн “Чин миёо хундагт” Ахлах бага сургуулийн сурагчдын хоёрдугаар зэрэглэлийн шагнал хүртэв. Энэ нь Шин Жинляний ээж болсны хувьдах омогшил болохоор барахгүй нэн ч арьсан урлагийн биет бус соёлын өвийг нь өвлөн авч уламжлан залгамжлах хүнтэй болсондоо сэтгэл ханамжтай явна.

Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 4
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313