Барга угсаатны урлаг, соёлын “Баргажин-2018” Олон улсын наадам ирэх 8 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд манай аймагт болно.
“Баргажин-2018” Олон улсын наадмыг зохион байгуулагчдын зүгээс “Олон улсын барга судлалын эрдэм шинжилгээний IV бага хурал, барга угсаатны эд зүйлийн үзэсгэлэн, хувцас загварын уралдаан, барга ардын дуу хөгжмийн улсын уралдаан, бөхийн барилдаан, сурын “Түнх” харваа зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
“Баргажин” наадмыг анх 2007 онд Хөлөнбуйр суманд, 2011 онд Гурванзагал суманд, дараагийн буюу гутгаар наадмыг 2015 онд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үдэ хот болон Баргажин, Курумкан аймгуудад зохион байгуулж байсан юм. Энэ үеэр уг наадмыг 3 жилд тутамд явуулахаар тогтжээ.