
10-р сарын 16-нд 45 дахь удаагийн Дэлхийн үр тарианы өдөр тохиолоо. Дэлхий даяар хэдэн зуун сая хүн өлсгөлөнгийн аюулд нүүрлэсэн хэвээр байгаа бөгөөд үр тарианы хүрэлцээт байдал хүндрэлтэй хэвээр байгааг НҮБ-ын холбогдох тайданд дурджээ. Дэлхийн үр тарианы баталгаат байдлын одоогийн нөхцөл байдал, Хятад улсаас дэлхийн үр тарианы баталгаат байдалд оруулсан хувь нэмэр зэрэг гол чухал асуудлаар ХТРТ-ийн сурвалжлагч саяхан Дэлхийн үр тарианы шагналын сангийн хүндэт дарга Кеннет Куиннийг сурвалжилжээ.
Кеннет Куинн 2025 оны Дэлхийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн инновацийн бага хуралд оролцохоор Хятад улсад тусгайлан хүрэлцэн ирсэн байна. Үйл хөдөлгөөн нь хязгаарлагдмал байсан ч насаар 83-тай энэ настан сүүлийн гурван жилд жил бүр Бээжинд ирж хөдөө аж ахуйн салбарын олон улсын арга хэмжээнд оролцож байна.
Дэлхийн үр тарианы шагналын сангийн хүндэт дарга Кеннет Куинн хэлэхдээ: "2049 он гэхэд дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрнэ. Бид ийм олон хүн амыг тэжээх хэмжээний үр тариаг тогтвортой үйлдвэрлэж чадах эсэх нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том сорилт юм. Ийм учраас энэ нь Дэлхийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн инновацийн бага хурал маш чухал байгаагийн шалтгаан бөгөөд миний хувьд насаар 83-тай өндөр настан болсон ч үргэлжлэн ажиллаж, Хятад улсад ирж байгаагийн шалтгаан гэв.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй