
Синьхуа агентлагийн мэдээ: Үхань их сургууль болон Египетийн Бенха их сургуулийн хамтран зохион байгуулсан "НҮБ-ын 80 жилийн ой: Дэлхийн дэг журам, олон улсын эрх зүй, олон талт үзлийн ирээдүй" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний семинар 18-ны өдөр Хүбэй мужийн Үхань хотод нээгдлээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан Мигель де Серпа Соарес зэрэг зочид төлөөлөгчид хэлэхдээ, НҮБ-ын 80 жилийн ойг тэмдэглэхэд эрхбиш Дэлхийн 2-р дайны ялалтын үр дүн болон дайны дараах олон улсын дэг журмыг шуурхай хамгаалж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг тууштай баримтлан, Каирын тунхаг, Потсдамын тунхаг, НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы 2758 -р тогтоол зэрэг олон улсын эрх зүйн баримт бичгүүдээр батлагдсан Тайвань бол Хятадын нэг хэсэг гэсэн түүх, эрх зүйн баримтуудыг хүлээн зөвшөөрч, бүрэн эрхийн тэгш байдал, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зэрэг олон улсын эрх зүйн үндсэн зарчмыг тууштай баримтлан, олон улсын үйл хэрэг дэх НҮБ-ын гол үүргийг дэмжиж, жинхэнэ олон талт үзлийг хамтран хэрэгжүүлэх ёстой гэжээ.
Хятадын Төрийн зөвлөлийн Тайваний хэрэг эрхлэх албаны орлогч дарга Жао Шытун, Үхань их сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга Жү Күнжюнь нар илтгэл тавьж, Тайвань эх орныхоо эрх мэдэлд эргэн ирсэн нь дэлхийн 2-р дайны ялалтын үр дүн, дайны дараах олон улсын дэг журмын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Нэг Хятадын зарчим бол олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт юм. Тайвань арал дээр нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж, гадаадын хүчин хөндлөнгөөс хэрхэн оролцож байсан ч Хятад улс эцсийн эцэстээ нэгдэх бөгөөд заавал нэгдэх түүхийн урсгалыг хориглож чадашгүй гэжээ. Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй