Ши Жиньпин даргын илтгэлийг дотоод гадаадын зүтгэлтэн нар өндрөөр үнэлэв

2025 оны 10-р сарын 17 өдөр

10-р сарын 13-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцон үндсэн илтгэл тавьж, дэлхийн эмэгтэйчүүдийн үйл хэргийн хөгжлийг дэмжих шинэ санаачилга, шинэ арга хэмжээг дэвшүүлсэн юм. Хуралд оролцсон олон орны улс төрчид, олон улсын байгууллагын албан тушаалтан, дотоод гадаадын эмэгтэйчүүдийн үйл хэргийн салбарын зүтгэлтэн нар хэлэхдээ, Ши Жиньпин даргын илтгэл нь улс орнуудын ард түмэн жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн бүх талын хөгжлийг эрэлхийлж, энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, алхам дэвшил, сайн сайхан дэлхий ертөнцийг хамтдаа бүтээн байгуулах хамтын дуу хоолойг илэрхийлж, дэлхийн эмэгтэйчүүдийн үйл хэргийн хөгжилд хүчтэй түлхэц өгсөн гэв. Исландын ерөнхийлөгч Халла Томасдоттир хэлэхдээ: Өнөөгийн дэлхий тодорхойгүй байдлаар дүүрч, зөрчил мөргөлдөөн олонтаа дэгдэж, уур амьсгалын хямрал хурдацтай даамжирч байгаа ийм эгзэгтэй үед Ши Жиньпин дарга тус чуулга уулзалтыг хуралдуулахыг санаачилсан нь цагаа олсон явдал юм. Жендрэрийн тэгш байдал бол тансаглал биш харин зайлшгүй байх шаардлагатай зүйл юм. Энэ бол энх тайвны тулгын чулуу, инновацийг хөгжүүлэх хөдөлгөгч хүч, мөн оршин амьдрахад таатай дэлхийг цогцлон байгуулахын гол түлхүүр гэв.

Доминиканы ерөнхийлөгч Сильвани Буртон хэлэхдээ: Энэ удаагийн чухал хурлыг санаачлан хуралдуулж, дэлхийн эмэгтэйчүүдийн эрх мэдэл, эрх тэгш байдлыг хангах төлөвлөгөөний ирээдүйн чиглэлийг тодорхойлсон алсын хараатай Ши Жиньпин даргад талархаж байна. Жендэрийн тэгш байдлын үйл явцыг түргэтгэж, эмэгтэйчүүд болон охид бүрийн илүү эрх тэгш, илүү нэр хүндтэй, илүү олон боломжтой ирээдүйг бүтээж өгнө гэж бид хамтдаа дахин амласан гэв.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, 
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 8
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313