Ахмад настнууд хөнгөлөлттэй үнээр амарч болох газар хоёроор нэмэгдлээ. Тухайлбал, Дашбалбар сумын “Чух жаргал” сувилал”, Халхгол сумын “Буйр нуур”-ын амралтын газарт ахмадууд хөнгөлөлттэй үнээр амрах боломжтой болжээ.
Дээрх амралт сувилалд амрах хүсэлтэй ахмадууд тухайн амралт сувилалд амрах хүсэлтээ гаргаж, оршин суугаа багийнхаа Засаг даргаар цохуулан ХХҮГ-т иргэний үнэмлэхний хуулбарын хамт авчран амрах эрх үүсэх эсэхийг шалгуулж, хөнгөлөлттэй үнээр амрах эрхийн бичгээ авах юм байна.