
10-р сарын 14-нд, Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын цуврал үйл ажиллагаа " Дижитал оюун ухааны хөгжлөөр эмэгтэйчүүд, охидыг чадавхижуулах ололт амжилтын үзэсгэлэн" Бээжинд боллоо. Ши Жиньпин даргын гэргий, ЮНЕСКО-гийн эмэгтэйчүүд охидын боловсролыг дэмжих тусгай элч Пэн Лиюань, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Сами Бахус нар оролцож, үг хэллээ.
Пэн Лиюань хэлэхдээ, Хятад улс дижитал болон ухаалаг технологийг идэвхтэй хөгжүүлснээр эмэгтэйчүүд, охидын амьдралын арга хэлбэрийг өөрчилж, өргөн олон эмэгтэйчүүдэд дижитал эрин үеийн хөгжлийн өргөн боломжийг нээн өгч байна. Эмэгтэйчүүдийн ажил үйлсийн хөгжлийг дэмжих нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын үүрэг хариуцлага юм. Одоогийн байдлаар, дэлхийн улс орнууд шинжлэх ухаан, технологийн инновацийн үр шимийг эмэгтэйчүүд, охидод илүү өгөөжтэй хүртээх арга замыг идэвхтэй судалж байна.
Бахус хэлсэн үгэндээ Хятадын дижитал технологийн жендерийн ялгааг арилгах, эмэгтэйчүүдийн бүх талын хөгжлийг ахиулах, эмэгтэйчүүдийн эрх ашийг хамгаалах зэрэг талаар олсон асар их амжилтыг өндрөөр үнэлэв. Тэрээр хэлэхдээ, Хятад улс эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулсан нь эмэгтэйчүүдийн үйлсийн дэлхийн хөгжлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан. Дижитал эринд иж бүрэн хөгжилд хүрэхийн тулд эмэгтэйчүүд, охидыг чадавхижуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалж байна гэжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй