“Хятад улсаас Монгол улсад үзүүлж буй тусламжийн томоохон төслүүд, шинэ эрин үеийн хоёр орны найрамдалт харилцаа” нэртэй лекц боллоо

2025 оны 10-р сарын 14 өдөр

10-р сарын 16-ны өдөр бол БНХАУ, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 76 жилийн ойн өдөр. Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэл, хоёр ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэхийн тулд БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг, CGTN Ази, Африкийн Төвийн Улаанбаатар дахь студи хамтран “Хятад улсаас Монгол улсад үзүүлж буй тусламжийн томоохон төслүүд, шинэ эрин үеийн хоёр орны найрамдалт харилцаа” сэдэвт лекцийг зохион байгууллаа.

Монгол улсын Хятадын түүх соёлын нийгэмлэгийн тэргүүн, олон улсын харилцааны судлаач, Хятад судлаач, орчуулагч Х.Баатархүү уг сэдвийн хүрээнд илтгэл хийж, 90-ээд оноос хойш хэрэгжсэн Хятад улсаас Монгол улсад үзүүлж буй тусламжийн төслүүдийн талаар түлхүү танилцууллаа.

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн дарга Ли Жь арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Өнгөрсөн зууны 90-ээд оноос хойш Хятад улсаас Монгол улсад маш олон тусламжийн төслүүдийг хэрэгжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг тэлсэн байгаа. Эдгээр шинэ ахиц, шинэ амжилт нь Монгол улсын хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбээд зогсохгүй Хятад, Монголын харилцааны хөгжилд ч томоохон орон зайг бий болгож өгсөн юм гэлээ.

Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313