
"Хүмүүсийн хөдөлгөөн дээд амжилт тогтоосон", "Аялал жуулчлалын хэрэглээний өсөлт нэмэгдсэн", "Соёл, спортын арга хэмжээнүүд амралтын хэрэгцээг дэмжсэн"....саяхан өндөрлөсөн Хятадын Үндэсний баяр ба тэргэл сарны баярыг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өргөнөөр анхаарал хандуулж байна. Америкийн "Travel Around the World" сэтгүүлд, Бээжингийн Хааны ордноос Сычуань мужийн Жюй Жайгү хүртэл Хятадын аялал жуулчлал урьд өмнө байгаагүй хөгжөөнтэй байдлаа харууллаа гэж бичжээ.
Хятадын иргэдийн хувьд, энэ онд үндэсний баяр болон тэргэл сарын баяр давхацсан найман хоногийн урт амралт тохиож, бүс нутаг дамнасан зорчигчид 2.432 тэрбумд хүрч, өдөрт дундажаар 6.2%-иар өссөн байна. Баярын эхний дөрвөн хоногт жижиглэнгийн худалдаа, нийтийн хоолны салбарын борлуулалт өмнөх оны мөн үеэс 3.3%-иар өссөн байна. 8-ны өдрийн 16:00 цагийн байдлаар, амралтын өдрүүдийн киноны тасалбарын борлуулалтын нийт орлого 1.8 тэрбум юанийг давж, хөдөө орон нутаг, соёл урлагийн аялал жуулчлалын шинэ хэлбэрийг бий болгож байна. Эдгээр олон янзын хэрэглэгчийн экосистемийн ард ямар "шинэ санаа оноо" байгаа бол ?
Үйлчилгээний хэрэглээ нь Хятадын хэрэглээний өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж байгааг дурдах ёстой. Үзэсгэлэн, концерт, үзэмжит цэгүүд зэрэг жуулчдын сонирхлыг татдаг газрууд нь хэрэглээг нэмэгдүүлэх чухал хөдөлгөгч хүч болж байна. Жишээлбэл, Хятадын киноны тасалбарын эдийн засгаас олон талт хэрэглэгчийн экосистемд шилжиж байна. "Хот руу кино үзэхээр очих" нь баярын амралтын шинэ чиг хандлага болж, киноны зураг авалт хийсэн газраар зочлох жуулчид ч олон болжээ. Үйлчилгээний хэрэглээ улам боловсронгуй болж, үзэмжит газар улам баялаг агуулгатай болохын хэрээр Хятадын хэрэглээний зах зээл чанар чансаагаа сайжруулж, цар хүрээгээ тэлэн өргөжүүлж байна.
Энэхүү "Алтан амралт"-ын үеэр гадаад дотоодын жуулчид харилцан аялах хэлбэрийг бий болгосноор, Хятадын жуулчид Зүүн Африкийн Саванна, Палаугийн далайгаар аялсан бол гадаадын жуулчид Хятадын соёлтой танилцахаар Хятад руу цувсаар байна. Хятадын албан ёсны тооцоогоор, баярын үеэр өдөр бүр орж гарч буй жуулчдын тоо 2 саяыг давж, Хятадаас Япон, Өмнөд Солонгос, Зүүн өмнөд Азийн орнуудад аялах жуулчдын тоо мэдэгдэхүйц нэмэгджээ. Хятад улс ОХУ-д туршилтын журмаар визгүй зорчих бодлого хэрэгжүүлсний улмаар Оросын жуулчдын Хятад руу аялах захиалгын хэмжээ өмнөх оны мөн үеэс 75%-иар нэмэгджээ.
Үндэсний баяр ба тэргэл сарны баярын эдийн засгийн хэрэглээний эрч хүч нь Хятадын эдийн засгийн уян хатан, эрчимтэй хөгжиж байгааг дахин харууллаа. 7-ны өдөр Дэлхийн Худалдааны Байгууллага тайлан нийтэлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн удаашрал, АНУ-ын тарифын бодлого зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан 2026 онд дэлхийн барааны худалдааны өсөлтийн таамаглалыг 1.8%-аас 0.5% болгон бууруулахаар шийдсэн юм. Үүний эсрэгээр, Хятадын барааны худалдааны импорт экспорт энэ оны эхний 8 сард өмнөх оны мөн үеийнхээс 3.5%-иар өсч, оны эхний хагаст Хятадын ДНБ өмнөх оны мөн үеийнхээс 5.3%-иар өссөн байна. Хятад улс худалдаа зэрэг сувгаар дамжуулан дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн гэж Олон улсын валютын сан үнэлсэн байна.
Хятадын "Супер алтан амралт"-аар дамжуулан дэлхийн урт хугацааны боломжуудыг олж харлаа. Энэ удаагийн баярын амралтаар зарим улс оронд шинэ ээлжийн тарифын арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн бол Хятад улс харин шинэ боломжуудыг нээж байна. 10-р сард Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн Төв хорооны 4-р бүгд хурал Бээжинд болж, ирэх таван жилийн дээд түвшний зураг төсөл, стратегийн төлөвлөгөөг гаргах болно. 11-р сард Хятадын олон улсын импортын 8 дахь экспо нээгдэж, олон улс орон, олон улсын байгууллага үзэсгэлэнд оролцохоо баталгаажуулж байгаа бөгөөд 110 гаруй улс орон, бүс нутгийн 3200 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцохоо баталгаажуулаад байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй