
9-р сарын 28-нд БНХАУ-ын Шаньдүн мужийн Жинин хотын Чүфүд Күнзийн мэндэлсний 2576 жилийн ойг тохиолдуулан Күнзийг тахих ёслол үйлдлээ.
Күнзийг тахин шүтэх уламжлал нь МЭӨ 478 оноос эхтэй бөгөөд анх жил бүр намрын улиралд нэг удаа зохион байгуулагддаг байв.
Орчин үеийн Күнзийн их тахилгын ёслол нь хөгжим, бүжиг зэрэг урлагийн илэрхийллээр дамжуулан Күнзийн сургаал, ялангуяа “ёс”-ны утга агуулгыг тайлбарлан үзүүлдэг. Энэ жилийн ёслолын арга хэмжээ нь 2025 оны Хятадын Олон улсын Күнзийн соёлын наадмын гол арга хэмжээнүүдийн нэг болж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл