

Энэ сарын наймны өдөр 13.00 цагийн орчимд Сэргэлэн сумын хоёрдугаар багийн нутаг Ар хоолой, Баян-Уул цайдмын нуурын хойд талд, сумын төвөөс зүүн зүгт 22 км-т зунжиж буй малчин Х-гийн 2 настай охин сураггүй алга болсон билээ. Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын хамтарсан баг охиныг хайж байсан ч ямар нэг ул мөр олдоогүй тул 6 сарын 14-ны өдөр эрлийг зогсоогоод байсан юм.
Энэ талаар бид нэхэн сурвалжлах болно.