Шинжааны 70 жил: Хөгжил дэвшил, эв нэгдэл, гэрэлт ирээдүй

2025 оны 9-р сарын 29 өдөр


БНХАУ-ын Шинжааны Уйгурын Өөртөө Засах Орон (ШУӨЗӨ) байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ӨЗО-ы түүхт тэгш ойг энэ долоо хоногт өргөн дэлгэр, ёслол төгөлдөр тэмдэглэсэн бөгөөд ойн арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцсон юм. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд ШУӨЗО нь эдийн засаг, соёл, нийгэм, байгаль орчин зэрэг өргөн цар хүрээг хамарсан салбарт асар их ахиц дэвшил гаргаж, эв нэгдэл, сайн сайхан амьдралын үлгэр жишээ болж, улсынхаа бусад муж, ӨЗО-ууд болон засаг захиргааны тусгай бүсүүдийн хамт бүх талаараа цэцэглэн хөгжсөн орчин үеийн социалист орныг цогцлоох их аялалд гарсан билээ.
Эдийн засгийн үсрэнгүй хөгжил
ШУӨЗО-ы ДНБ 2012 онд 749.9 тэрбум юань байсан бол 2024 онд 2.05 их наяд юань болж, жилийн дундаж өсөлт нь 7 хувьд хүрсэн байна. Импорт болон экспортын хэмжээ нь 2012 онд 158.96 тэрбум юань байсан бол 2024 онд 434.16 тэрбум юань болжээ.
1949 онд БНХАУ байгуулагдах үед Шинжааны нийт авто замын урт 3,000 гаруйхан километр байсан бөгөөд замын нөхцөл байдал маш тааруу байсан юм. Харин 2024 оны эцэс гэхэд тус ӨЗО-ы авто замын нийт урт 230,000 километр хүрч, бүх хот суурин газар нь хатуу хучилттай зам болон зорчигч тээврийн үйлчилгээнд бүрэн холбогдоод байна.
Ард иргэдийн амьдралын чанар – амжилтын гэрч
Шинжаан сүүлийн жилүүдэд төсвийн зардлынхаа 70 гаруй хувийг ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд зарцуулжээ. Үүний үр дүнд 2.73 сая шинэ орон сууц баригдаж, 11 сая хүн орчин үеийн тохилог сууцтай болсон байна.
Үүний зэрэгцээ бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууламжуудын тоо нь 19 мянга давж, хүн амын дундаж наслалт 1949 онд 30 жил байсан бол өдгөө 77 жил болж нэмэгдээд байна.
Түүнчлэн заавал суралцах есөн жилийн суурь боловсролын түвшин нь улсын дунджаас даван 99 гаруй хувьд хүрээд буй нь бас нэгэн томоохон амжилт юм.
Соёлын өв ба аялал жуулчлал
ШУӨЗО нь соёлын өвийг хамгаалахад ихээхэн ач холбогдол өгч, эртний түүх, соёлоо шинэ эринд шинэлэг байдлаар сурталчлан таниулж 

байна. Өдгөө тус ӨЗО-д янз бүрийн зэрэглэлийн 150 музей, 118 соёлын төв, 111 нийтийн номын сан, 1126 иж бүрэн соёлын байгууламж  байна.
2024 онд 302 сая дотоод, гадаадын жуулчин Шинжааныг зорьсон нь соёлын аялал жуулчлалын өндөр чадавхыг харуулж байна.
Соёл, аялал жуулчлалын интеграци нь соёлын өвийг хамгаалах, таниулахад шинэ эрч хүч нэмж, сүүлийн жилүүдэд дотоодын болон гадаадын жуулчдын тоогоор Шинжаан удаа дараа шинэ дээд амжилт тогтоосон байна. Тухайлбал, өнгөрсөн 2024 онд 302 сая жуулчин хүлээн авчээ.
Үндэстний цөөнхийн эв нэгдэл – хөгжлийн хүч
“Нэг гэр бүл-үндэстний цөөнхийн эв нэгдэл” хэмээх арга хэмжээгээр дамжуулан Шинжаанд үндэстний цөөнхүүдийн эв нэгдлийг улам бүр бэхжүүлж байна. 2017 оноос хойш Шинжаанд олон сая боловсон хүчин, албан хаагч иргэдтэй уулзаж, "хамаатан садан" мэт болж, тэдний дуу хоолойг сонсож, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдэх замаар үндэстэн ястны эв нэгдлийн үрийг тарьж байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ “Эв нэгдэл, эв найрамдал, хөгжил цэцэглэлт, соёлын дэвшил, экологийн тэнцвэр бүхий социалист шинэ Шинжааныг бүтээх нь бидний зорилт” хэмээн онцолсон нь тус ӨЗО-ы ирээдүйн хөгжлийн чиглэл ямар байхыг тодорхой илтгэн харуулж байна.

Ногоон хөгжил, цэвэр орчин

Өнгөрсөн 70 жилийн хугацаанд ШУӨЗО нь байгаль экологийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд гайхалтай амжилт гаргасан. Тухайлбал, өргөн уудам элсэн далай дагуу олон мянган километр ногоон хэрэм босгож, экологийн тэнцвэрийг хамгаалж, ард түмэндээ амьдрах таатай орчныг бүрдүүлж өгсөн байна.

Сүүлийн жилүүдэд Шинжаан эрчим хүчний бүтцээ илүү оновчтой болгосоор байна. 2025 онд нийт суурилагдсан эрчим хүчний хүчин чадал 1.8 сая киловаттад хүрсэн бөгөөд үүний 100 гаруй сая киловаттыг сэргээгдэх эрчим хүч эзэлж буй нь ШУӨЗО улс орныхоо ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол өгч буйн илрэл юм.

Гэрэлт ирээдүйн зүг

Ийнхүү Тэнгэр уулын умард, өмнөд нутгаар хөгжил дэвшил, эв нэгдэл зэрэгцэн цэцэглэж, шинэ эринд илүү нээлттэй, илүү хөгжингүй, илүү эв 

нэгдэлтэйгээр урагшилсаар буйг дэлхий нийт харж байна.
Өнгөрсөн 70 жилийн хугацаанд эдийн засаг, соёл, нийгмийн бүх салбарт үлэмж ахиц гаргасан Шинжаан цаашид ч хөгжил дэвшил, эв нэгдэл, ногоон хөгжлийн замаар илүү эрч хүчтэй урагшлан, орчин үеийн социалист Хятадын шинэ эринд улам илүү гэрэлт ирээдүйг цогцлоож, ололт амжилтын мянга мянган хуудсыг эргүүлсээр байх нь эргэлзээгүй.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 7
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313