БНХАУ байгуулагдсаны 76 жилийн ойн баярын хүлээн авалт боллоо

2025 оны 9-р сарын 28 өдөр

9-р сарын 27-нд БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ баярын хүлээн авалт зохион байгуулж, БНХАУ байгуулагдсаны 76 жилийн ойгоо тэмдэглэлээ. Монгол улсын УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Их хурлын гишүүн бөгөөд Боловсролын сайд П.Наранбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр нар болон төр, нийгмийн зүтгэлтэн, соёл, бизнесийн салбарын төлөөлөл, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын аж ахуйн нэгжүүд, Хятадын харьяат иргэд нарын төлөөлөл нийт 400 гаруй хүн оролцжээ.
БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд, хатагтай Шэнь Миньжуань арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, түүхийн их урсгалыг даган, хүн төрөлхтний зөв жимээр алхах нь зүйтэй. Өнөөгийн тогтворгүй дэлхий ертөнцөд Хятад улс үргэлж тодорхой, тогтвортой хүч хэвээр байх болно. Бид Монголын тал болон энх тайвныг эрхэмлэгч бүх улс орны хамтаар хүн төрөлхтний гэрэл гэгээтэй, сайн сайхан ирээдүйг цогцлон бүтээхэд бэлэн байна гэлээ.
Монгол улсын УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж баяр хүргэж үг хэлэхдээ, БНХАУ-ын Засгийн газраас хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгч, “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй хандаж, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах” бодлого баримталж ирсэн нь бодитоор биеллээ олж, ард иргэдийн амьдралд үр өгөөжөө өгөх олон чухал, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нягт хамтран ажиллаж байна. Бидний энэхүү харилцаа эдүгээ олон улс тэр дундаа бүс нутгийн хэмжээн дэх хөрш зэргэлдээ улс орнуудын хувьд үлгэр жишээ харилцаа болсныг онцлон тэмдэглэхэд таатай байна гэв.
ХТРТ-ийн бүтээсэн “SHEN ZHOU 13” хэмээх Хятадын анхны 8К супер өндөр нягтралтай баримтат киноны трэйлэрийг арга хэмжээний үеэр танилцууллаа.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын аж ахуйн нэгжүүд мөн хүлээн авалтын үеэр өөрийн брэнд бүтээгдэхүүн болон шинэлэг ололт амжилтаа танилцуулжээ.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 12
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313