Дорнод аялал жуулчлалын нэгдлийнхэн Дорнод аймгийн онцлог бүхий бэлэг дурсгалын зүйлийг нэг цэгт төвлөрүүлэн худалдаалж байна. Тэд орон нутагтаа хийж бүтээж, урлаж байгаа үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, бараа бүтээгдэхүүнийг нэг цэгт төвлөрүүлэн дотоод, гадаадын жуулчдад худалдахаар болоод байна.
Одоогийн байдлаар 22 дугаар байрны хойд талд байрлах дэлгүүрээр худалдаалж байгаа бол цаашлаад Дорнод аялал жуулчлалын нэгдлийн сүлжээ байгууллагуудаар борлуулах аж.
Орон нутгийн онцлогтой гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Та тус нэгдлийнхэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл 9191-5097 дугаараар холбогдох боломжтой юм байна.