
21-ний өдөр болсон Хятад-АСЕАН-ы 22 дахь удаагийн экспо, Хятад-АСЕАН-ы худалдаа, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтын хаалтын хэвлэлийн бага хурлаас сэтгүүлчийн мэдээлснээр, 9-р сарын 20-ны байдлаар, бүрэн бус статистик мэдээллээр, нийт 700 гаруй ололт амжилтад хүрсэн бөгөөд үүнд эдийн засаг худалдааны 500 гаруй төсөлд гарын үсэг зурж, олон салбар, олон төрлийн 270 гаруй ололт амжилтад хүрсэн байна.
Хятад-АСЕАН-ы экспогийн нарийн бичгийн дарга нарын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Вэй Жаохүй хэлэхдээ, энэ удаагийн экспогийн үзэсгэлэн нийт 160 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, Наньнин дахь гол үзэсгэлэнгийн бүс ба Гуйлинь дахь аялал жуулчлалын үзэсгэлэнгийн бүс байрлуулсан бол экспод 60 гаруй орны 3260 аж ахуйн нэгж оролцож, үүнд Наньнингийн үзэсгэлэнгийн бүсийн талбай нь 102 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан бөгөөд 1910 компани оролцжээ. Түүнчлэн дэлхийн Топ 500, Хятадын Топ 500 зэрэг 432 гаруй төлөөлөл болсон аж хуйн нэгж оролцсон нь өмнөх экспогоос 7.5 хувиар өссөн үзүүлэлт юм. АСЕАН зэрэг олон улсын компаниудын үзэсгэлэнгийн талбайн 30 хувийг эзэлж АСЕАН-ы 627 компани нийт 32.8 хувийг эзэлж байна. АСЕАН нь үзэсгэлэнгийн талбай, цар хүрээний хувьд дотоодын үзэсгэлэнгийн зах зээлийг тэргүүлсээр байна.
Мэдээллийн дагуу, 23 дахь удаагийн АСЕАН-ны экспог 2026 оны 9-р сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлосон бөгөөд Филиппин улс уг экспог даргалан явуулах бөгөөд Хятадын Чанчүнь хот 23 дахь удаагийн экспогийн "үзэсгэлэнт хот" -ын хувиар оролцох юм.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй