Пэн Лиюань 2025 оны ЮНЕСКО-ийн Охид, эмэгтэйчүүдийн боловсролын шагнал гардуулах ёслолд оролцов

2025 оны 9-р сарын 23 өдөр

9-р сарын 19-нд Бээжинд болсон 2025 оны ЮНЕСКО-ийн Охид, эмэгтэйчүүдийн боловсролын шагнал гардуулах ёслол болон шагналын 10 жилийн ойн баярын арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий, ЮНЕСКО-ийн Охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих элч Пэн Лиюань, ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азуле нар оролцож үг хэллээ.

Пэн Лиюань хэлэхдээ, “энэ жил бол ЮНЕСКО-ийн Охид, эмэгтэйчүүдийн боловсролын шагналыг олгож эхэлсний 10 жилийн ой юм. Өнгөрсөн хугацаанд олон улсын шагналтнууд болон олон нийтийн төлөөлөгчид боловсролын хүчээр охид, эмэгтэйчүүдийг нийгмийн өөрчлөлтөд дасан зохицож, өөрсдийгөө хөгжүүлэхэд нь дэмжиж ирсэн. ‘Боловсрол эмэгтэйчүүдийг чадавхжуулдаг’ гэсэн үзэл санаа улам гүнзгийрч, олон охид, эмэгтэйчүүд амьдралаа сонгох, мөрөөдлөө биелүүлэх итгэл, боломжтой болсон нь энэ шагналын жинхэнэ ач холбогдол” гэв.

Тэрээр мөн “ухаалаг эринд шилжиж буй өнөө үед эмэгтэйчүүдийн шинжлэх ухааны боловсролыг илүүтэй хөгжүүлэх шаардлагатай. Илүү олон эмэгтэйчүүд шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж, шинэ технологийг ашиглаж, инновацын чадвараа нэмэгдүүлснээр шинжлэх ухааны хувьсгалыг хүлээн авч, өөрийн амьдралаа бүтээх боломжтой болно” гэж онцлов.

Одри Азуле Хятадын Засгийн газрын ЮНЕСКО-д үзүүлж ирсэн дэмжлэгт талархал илэрхийлж, тэргүүн хатагтай Пэн Лиюанийг дэлхийн охид, эмэгтэйчүүдийн боловсролын хөгжилд оруулсан чухал хувь нэмрийг нь өндрөөр үнэлэв. Тэрбээр ЮНЕСКО Хятад улстай хамтын ажиллагаагаа цаашид улам гүнзгийрүүлж, дэлхийн охид, эмэгтэйчүүдийн боловсролд илүү их ахиц дэвшил гаргахад хамтран ажиллахаа мэдэгдэв.

Шагнал гардуулах ёслол дээр Пэн Лиюань, Азуле нар Кени болон Ливаны төлөөлөгчдөд шагнал гардууллаа.Хятад улс 2015 оноос ЮНЕСКО-тай хамтран энэхүү шагналыг олгож эхэлснээс хойш нийт 19 улсын 20 төсөл шалгарч шагнал хүртжээ.Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 60
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313