
9-р сарын 17-ны өдөр "Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа" сэдэвт Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Уг форумыг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Мэдээллийн алба хариуцан ажиллав.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань хэлсэн үгэндээ, хоёр улсын талаарх бодитой, үнэн зөв, иж бүрэн мэдээлэл нь хоёр орны харилцааны хөгжилд эерэг уур амьсгалыг бүрдүүлж, найрамдалт харилцааг улам бататган, хамтын ажиллагааг эрэлхийлж, шинэчлэлийн замыг тууштай урагшлуулахад чухал үүрэгтэй гэдгийг онцлов. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Мэдээллийн албаны Олон улсын харилцааны товчооны нэгдүгээр зэрэглэлийн байцаагч Жан Дун, Хятад, Монгол хоёр улс "харилцан туслалцаж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх" зарчмыг баримтлан, харилцан итгэлцэл, ард түмний харилцаа холбоог гүнзгийрүүлж, хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааны бодит арга хэмжээг шинэчлэн хөгжүүлж, хоёр орны соёл, технологийн солилцоог улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Ву Шюй хэлэхдээ, хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх талаар хоёр орны ололт амжилтыг үнэн зөв, бодитой, иж бүрэн мэдээлж, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан туслалцах, хамтран ажиллаж хамтдаа ялалт байгуулах "хөршийн жишиг"-ийг хамтран байгуулах хоёр талын хүчин чармайлтыг сайтар танилцуулж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад хэвлэл мэдээллийн үүргийг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар хэлэхдээ, хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагаа нь хоёр орны бодлогын харилцаа, иргэдийн ойлголцлыг хөгжүүлэх гүүр болж байна. Хоёр тал хиймэл оюун ухааны салбарт харилцан суралцах, солилцоогоо эрчимжүүлж, хоёр орны ард түмэнд бодитой, шударга, эерэг мэдээ, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх ёстой гэжээ. Монголын ГХЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Нямдаваа хэлэхдээ, Монгол, Хятад хоёр улс нь уул усаараа холбогдсон найрсаг хөршүүд. Хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа жилээс жилд ахиц дэвшил гаргаж, найрамдал улам бүр гүнзгийрч байна. Энэхүү форумаар дамжуулан хоёр талын олон салбарын бодит хамтын ажиллагаа улам бэхжиж, хоёр орны найрамдалт харилцаанд эерэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн дэд ерөнхийлөгч Г.Ариунчулуун хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын сэтгүүлзүйн салбарын солилцоо, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, үр дүнтэй үр дүнд хүрч, хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хиймэл оюун ухааны салбарын солилцоо, хамтын ажиллагааг цаашид ахиулж, дижитал болон ухаалаг хөгжил, өөрчлөлтийг илүү идэвхжүүлэх нь дамжиггүй гэжээ.
Уг форумд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн 150 гаруй төлөөлөгч оролцож, 14 төлөөлөгч илтгэл тавив. Хоёр орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хамтарсан нэвтрүүлэг хийж түгээх, хэвлэл мэдээллийн солилцоо хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн форумаас "Хиймэл оюун ухааны эрин үеийг хүлээн зөвшөөрч, Хятад, Монголын найрамдлын түүхийг өгүүлэх нь хамтарсан санаачилга" гаргав. Хятад Монголын хэвлэл мэдээллийн форум нь 2010 онд байгуулагдсан цагаасаа хойш Хятад, Монголын хэвлэл мэдээлэл, соёлын салбарын солилцооны тэргүүлэгч брэнд арга хэмжээ болж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг ахиулах гүүр, холбоо болж байна.
Б.Дүүрэнжаргал мэдээлэв Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй