Баяндун суманд 3.9 магнитудын газар хөдлөлт боллоо

2018 оны 6-р сарын 26 өдөр
 \"\"
Өчигдөр буюу 6 дугаар сарын 25-ны 22 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын нутагт газар хөдлөлт боллоо. Тодруулбал, Баяндун сумын төвөөс хойд зүгт 45 км-т орших 1 дүгээр багийн нутаг “Шивэрийн-Ам” гэдэг газар 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Аймгийн Онцгой байдлын газар тус сумын 1 дүгээр багийн Засаг даргаас газар хөдлөлт мэдрэгдсэн эсэхийг тодруулахад “”Шивэрийн-Ам” гэх газар 6 айл өрх нутагладаг, малчдад газар хөдлөлтийг чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэг хохирол учраагүй гэж мэдээлжээ.

Сонирхуулахад, Газар хөдлөлтийн рихтерийн шатлалаар 2.5-аас 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт хүнд бага зэрэг мэдрэгдэнэ, яльгүй гэмтэл үүсэж болно гэсэн байдаг.
  • Отгонтуяа
  • 504
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313