“ӨМӨЗО-ны соёлын өдрүүд” арга хэмжээ болж байна

2025 оны 9-р сарын 18 өдөр

“Хятад орныг танин мэдэх” - Өвөр Монголын соёлын өдрүүд XIII үйл ажиллагаа өнөөдөр буюу 9-р сарын 16-нд Улаанбаатар хотод нээгдлээ. БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Монгол улсын ССАЖЗЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн Алба хамтран санаачилж буй энэхүү арга хэмжээ нь Хятад, Монгол хоёр орны найрамдлын үзэсгэлэн, уран сайхны тоглолт, сонгодог ном орчуулан хэвлэж бэлэглэх, Хятадын кино 7 хоног, олон ангит кино бэлэглэх, дуу дүрсийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн, уламжлалт анагаах ухааны үзлэг зэрэг найман агуулгатайгаар зохиогдож байна.

Нээлтийн арга хэмжээнд БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Хатагтай Шэнь Миньжуань, Монгол улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, ХКН-ын Төв Хорооны Суртал Ухуулах Яамны Олон Улсын Харилцаа, Мэдээлэл Холбооны Газрын нэгдүгээр хянан байцаагч Жан Дүн, БНХАУ-ын Сэтгүүлчдийн Холбооны Нарийн Бичгийн Дарга Нарын Газрын гишүүн, Хатагтай Ү Шүй, Монгол улсын ССАЖЗЯ-ны Соёл Урлагийн Газрын дарга Н.Мөнхзул нар оролцжээ.

БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Хатагтай Шэнь Миньжуань нээлтийн арга хэмжээний үеэр хэлэхдээ, энэхүү арга хэмжээнээс та бүхэн Хятадын эрч хүч, хөгжил дэвшлийг мэдэрнэ гэдэгт найдаж байна. Өнөөгийн Хятад улс асар их эрч хүч, идэвхтэй байдлаар агуу их сэргэн мандалтын шинэ зам руу тэмүүлж байна. Ши Жиньпин дарга саяхан Дэлхийн засаглалын санаачилгыг дэвшүүлсэн нь Монгол улс зэрэг дэлхийн Өмнөдийн орнуудын өргөн хүрээний дэмжлэгийг хүлээсэн. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулах үзэл баримтлалыг баримталж, дэлхийн улс орнуудтай хөгжлийн боломжоо хуваалцсаар байх болно гэжээ.

Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 59
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313