Ши Жиньпин 2025 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармагт баярын захидал илгээв

2025 оны 9-р сарын 15 өдөр

9-р сарын 10-нд Хятад улсын дарга Ши Жиньпин дарга 2025 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармагт баяр хүргэж захидал илгээжээ. 

Ши Жиньпин тэмдэглэхдээ: Эдүгээ дэлхийн эдийн засгийн төлөв байдал гүнзгий өөрчлөгдөж, дэлхийн хөгжилд сорилт хийгээд боломж зэрэг оршиж байна. Хятад улс өндөр түвшний нээлттэй байдлыг хэлбэрэлтгүй өргөжүүлж, олон улсын эдийн засаг худалдааны өндөр стандарт дүрэмд идэвхтэй нийцэж, чөлөөт худалдааны туршиц бүс, үндэсний үйлчилгээ худалдааны инноваци хөгжлийн үлгэр жишээ бүс зэрэг платформд түрүүлэн хэрэгжүүлж туршихыг түргэтгэж, үйлчилгээний зах зээлийн нээлттэй байдлыг эмх цэгцтэй ахиулж, үйлчилгээ худалдааны өндөр чанартай хөгжлийг ахиулах болно. Хятад улс талуудтай хамтран дэлхийн үйлчилгээ худалдааны нээлттэй, шинэлэг хамтын ажиллагааг ахиулж, дэлхийн нээлттэй хэлбэрийн эдийн засгийг байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бүтээн байгуулахад тасралтгүй шинэ эрч хүч оруулахад бэлэн байна гэв. 

2025 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармаг мөн өдөр Бээжинд "Дижитал оюун ухаанаар манлайлуулж, үйлчилгээ худалдааг шинэчилэе" уриан дор нээгдэв. Тус яармагийг Хятадын Худалдааны яам, Бээжин хотын захиргаа хамтран зохион байгуулав.Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

 

  • Туяа
  • 71
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313