“Бүс ба Зам”-ын 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт боллоо

2025 оны 9-р сарын 12 өдөр

9-р сарын 10-ны өдөр Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газар болон Хонконгийн Худалдаа хөгжлийн газраас хамтран зохион байгуулсан "Бүс ба зам"-ын 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслол Хонконгийн хурал үзэсгэлэнгийн төвд болов. Уг форум “Өөрчлөлтийн төлөөх хамтын ажиллагаа, хамтын ирээдүй” сэдвийн дор хоёр өдрийн турш үргэлжилнэ.

Энэ удаагийн форумд "Бүс ба зам" дагуух холбогдох улс орон болон бүс нутгийн 90 гаруй гол албан тушаалтан, бизнес эрхлэгчид оролцож, “бүс ба Зам” санаачилгын хэд хэдэн халуун сэдвийг хамтран хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг судалж байна. Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Ли Жячао нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.

Энэ жилийн форум хэд хэдэн сэдэвчилсэн салбар хуралдааныг зохион байгуулж, хууль, худалдаа, даатгал, барилга, ногоон санхүү болон ложистик зэрэг салбаруудыг хамарч, холбогдох улс орон болон бүс нутгуудад илүү цэцэглэн хөгжсөн, ногоон, харилцан уялдаатай ирээдүйг хэрхэн бий болгох талаар судлан ярилцах болно. Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 61
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313