
Таван өдөр үргэлжлэх 2025 оны Хятадын үйлчилгээ худалдааны олон улсын яармаг өнөөдөр нээлтээ хийж, дэлхийн үйлчилгээ худалдааны дээд хэмжээний уулзалт өнөөдөр үдээс өмнө болно. Энэ жилийн Хятадын үйлчилгээ худалдааны олон улсын яармаг нь "Дижитал оюун ухааны навигаци, үйлчилгээ худалдааг сэргээх" сэдвийн дор зохион байгуулагдаж, дотоод, гадаадын 3200 гаруй сэтгүүлчид оролцохоор бүртгүүлж, түүхэн дээд амжилт тогтоосон байна.
Энэхүү олон улсын яармаг анх удаа Бээжингийн Шөү Ган аж үйлдвэрийн паркийн цэгт зохион байгуулагдаж байна. Хятадын үйлчилгээ худалдааны олон улсын яармагийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажилд тус дөхөм үзүүлэх үүднээс хуучин үйлдвэрийн барилгыг өөрчлөн байгуулсан хэвлэлийн төвийг Шөү Ган аж үйлдвэрийн паркад албан ёсоор нээлээ.
Бээжингийн Олон улсын үйлчилгээ худалдааны төвийн сурталчилгаа, мэдээллийн газрын дарга Жан Жимэй хэлэхдээ: Одоогийн байдлаар, Хятадын үйлчилгээ худалдааны олон улсын яармагийг сурвалжлахаар дотоод гадаадын 300 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 3200 гаруй сэтгүүлч бүртгүүлээд байна. Бид хэвлэл мэдээллийн түншүүдэд хэвлэлийн мэдээ, ажил, тээвэр, нийтийн хоол зэрэг цогц үйлчилгээ үзүүлэх болно гэжээ.Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй