Хятадад дунджаар 11 цаг тутамд нэг шинэ хиймэл оюун ухааны компани байгуулагдаж байна

2025 оны 9-р сарын 9 өдөр

Сүүлийн таван жилийн хугацаанд Хятад улсад хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн тоо 1400-аас 5000 болж огцом өссөн нь онцгой анхаарал татаж байна. Энэ нь дунджаар ердөө 11 цаг тутамд нэг шинэ хиймэл оюун ухааны компани байгуулагдаж байна гэсэн үг юм.

Чүнчин хотноо зохиогдож буй Дэлхийн ухаалаг аж үйлдвэрийн яармаг-ийн үеэр БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны дэд сайд Шинь Гүөбинь, өнөөдрийн байдлаар Хятад улсын хэмжээнд хиймэл оюун ухаанд суурилсан 5000 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн дотор 400 гаруй нь нарийн чиглэлд мэргэшсэн, технологийн тусгайлсан аж ахуйн нэгжүүд болохыг мэдэгдэв.

Албаны статистикаар, 2020 онд Хятадад хиймэл оюун ухааны чиглэлээр 1454 компани бүртгэлтэй байсан бол таван жилийн дотор гурав дахин нэмэгдэж, өнөөдөр 5000-ыг давжээ. Энэ өсөлт нь тус салбарын хөгжлийн хурдац, Хятад улсын инновацид тулгуурласан эдийн засгийн бодлого, төрийн бодит дэмжлэгтэй шууд холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 6
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313