
Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ олон орны зүтгэлтэн нарын анхаарлыг ихээхэн татлаа. Тэмдэглэлт арга хэмжээтэй танилцсан олон хүн, Ши Жиньпин даргын хэлсэн чухал үг, тэмдэглэлт арга хэмжээ маш чухал ач холбогдлоо өглөө хэмээн илэрхийлцгээж байна.
Германы сэтгүүлч Фриц Шуманн хэлэхдээ, "Ши Жиньпин даргын хэлсэн үг маш чухал гэж би үзэж байна. Түүхээс сургамж авахгүй бол алдаагаа давтаж мэднэ. Улс орон бүхэн түүхээс сургамж авч, эв найртай зэрэгцэн оршихын төлөө хичээх ёстой" гэжээ.
Улаанбаатар хотын иргэн Чинбаатар хэлэхдээ, " Цэргийн парадын үеэр үзүүлсэн технологийн хүчин чадал, ялангуяа пуужингийн довтолгооноос хамгаалах систем, нисэхийн тоног төхөөрөмж нь Хятадын батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн өндөр түвшинийг харуулсан гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй