
9-р сарын 5-нд Хятад улсын дарга Ши Жиньпин 2025 оны дэлхийн ухаалаг аж үйлдвэрийн яармагт баяр хүргэн захидал илгээжээ. Ши Жиньпин тэмдэглэхдээ: Эдүгээ хиймэл оюун ухааны технологи асар хурдацтай шинэчлэгдэн хөгжиж, хүн төрөлхтний үйлдвэрлэл амьдралын хэв маягийг гүнзгий өөрчилж, дэлхийн аж үйлдвэрийн төлөв байдлыг шинэчилж байна. Хятад улс хиймэл оюун ухааны хөгжил, засаглалыг дээд хэмжээнд чухалчилж, хиймэл оюун ухааны технологийн шинэчлэл, аж үйлдвэрийн инновацийн гүн гүнзгий уялдаа холбоог идэвхтэй ахиулж, эдийн засаг, нийгмийн өндөр чанартай хөгжлийг эрчимжүүлж, ард түмний амьдралын чанарыг сайжруулахад ихээхэн дэмжлэг үзүүлж байна гэв.
Ши Жиньпин онцлохдоо, хиймэл оюун ухаан нь бүх хүн төрөлхтөнд ашигтай олон улсын нийтийн бүтээгдэхүүн байх ёстой. Хятад улс дэлхийн улс орнуудтай хиймэл оюун ухааны салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөн хүрээнд өрнүүлж, хөгжлийн стратеги, засаглалын дүрэм, техникийн стандартын уялдаа холбоо зохицуулалтыг эрчимжүүлж, ухаалаг аж үйлдвэрийн эрүүл, эрч хүчтэй хөгжлийг ахиулж, ухаалаг үр бүтээмжийг улс орнуудын ард түмэнд илүү сайн үр өгөөжтэй байлгахад бэлэн байна гэв.
"Хиймэл оюун ухаан+", "Ухаалаг сүлжээний холболттой шинэ эрчим хүчний авто машин" сэдвийн хүрээнд зохиогдож буй 2025 оны дэлхийн ухаалаг аж үйлдвэрийн яармаг мөн өдөр Чүнчин хотод нээлтээ хийв.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй