Пэн Лиюань гадаадын удирдагчдын гэргий нарын хамт Тяньжиний Хайхэ голоор аяллаа

2025 оны 9-р сарын 1 өдөр


9-р сарын 1-ний үдээс хойш Ши Жиньпин даргын гэргий Пэн Ли юань 2025 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож буй гадаадын удирдагчдын гэргий нарын хамт Тяньжиний Хайхэ голоор аялав. 
Пэн Ли юань зочдыг халуун дотноор угтан авч, тэдэнтэй хамт зургаа авхуулав. Далайн боомт дээр хүүхдүүд "Тяньжиньд таныг хүлээн байна" дууг дуулж, Хятад болон гадаадын төрийн далбааг намируулан угтан авав.
Пэн Ли юань зочдын хамт усан онгоцоор аялж, замдаа Тяньжинь хотын түүх, хөгжлийн талаарх танилцуулга сонсов. Пэн Ли юань хэлэхдээ, Тяньжинь бол түүхэн өв соёл болон орчин үеийн өнгө хосолсон хот бөгөөд Хайхэ гол нь Тяньжинь хотын хөгжил дэвшил, олон талт соёлын нэгдэл, солилцооны гэрч болсон юм. Та бүхэнтэйгээ аз жаргалтай, мартагдашгүй цагийг өнгөрөөхийг хүсэж байна гэжээ.
Пэн Ли юань зочдын хамт голын эрэг дагуух байгалийн үзэсгэлэнт газруудыг сонирхон, цай ууж, яриа өрнүүлж, шанз хөгжим сонсов. Зочид Хятадын уламжлалт соёл, Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын гайхалтай амжилтыг өндрөөр үнэлэв. 
Уг арга хэмжээнд Узбекистаны Ерөнхийлөгчийн гэргий Зиорат Мирзиёева, Монголын ерөнхийлөгчийн гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Азербайжаны Ерөнхийлөгчийн гэргий Алиева Мехрибан, Туркийн Ерөнхийлөгчийн гэргий Эрдоган Эмине, Арменийн Ерөнхий сайдын гэргий Пашинян Анна Акопян, Балбын Ерөнхий сайдын гэргий Шерпа Шакьяа, Египетийн Ерөнхий сайдын гэргий Хассебелла, Малайзын Ерөнхий сайдын гэргий Азиза Изхар, Ираны ерөнхийлөгчийн охин Захра нар оролцов.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 9
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313