Ши Жиньпин гэргийн хамт Камбожийн хаан Нородом Сихамони, хатан эх Нородом Монинеат нартай уулзав

2025 оны 8-р сарын 28 өдөр

Ши Жиньпин гэргийн хамт Камбожийн хаан Нородом Сихамони, хатан эх Нородом Монинеат нартай уулзав
Наймдугаар сарын 26-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, гэргий Пэн Лиюань нар Жүннаньхайд Камбожийн хаан Нородом Сихамони, хатан эх Нородом Монинеат нарыг найрсаг дотноор хүлээн авч уулзлаа.
Ши Жиньпин хаан Нородом Сихамони, хатан эх Нородом Монинеат нарыг Хятадад дахин айлчилж ирснийг халуунаар угтан авч, мөн хаан Нородом Сихамони Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг урьсан байна. Ши Жиньпин хэлэхдээ, энэ оны 4-р сард би Камбожид төрийн айлчлал хийж, эрхэмсэг хаан болон Камбожийн ард түмэн халуун дотно, найрсгаар хүлээн авсан дүр төрөх одоо ч гэсэн сэтгэлд халуухан санагдаж байна. Хятад Камбожийн харилцаа олон улсын сорилтыг даван туулж, бат бэх найрамдлыг бий болгож чадсан юм. Энэхүү найрамдал нь хоёр ард түмний нандин өв болсон учраас хоёр тал эрхэмлэн нандигдах ёстой. Олон улсын хямралтай нүүр тулсан Хятад Камбож хоёр орон улам бат бөх харилцаатай байж, уламжлалт найрамдлаа үргэлжлүүлж, эв санааны нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, шинэ эриний Хятад Камбожийн хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг түргэтгэж, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусаа өгөх ёстой. Камбожийн ард түмэн үндэснийхээ нөхцөлд тохирсон хөгжлийн замаар замнаж, урт хугацааны турш төр түвшин түмэн амгалан байхыг Хятад улс тууштай дэмжих болно.
Хятадад дахин айлчилж, урилгаар Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн холбогдох арга хэмжээнд оролцох болсондоо Хаан Сихамони, хатан эх Монинеат нар баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн Хятадын ард түмэн дэлхийн энх тайвныг хамгаалах үйлсэд асар их хувь нэмэр оруулсан бөгөөд энэ нь мөнхөд дурсагдах учиртай гэдгийг онцолсон байна. Ши Жиньпин дарга 4-р сард Камбожид төрийн айлчлал хийж, хоёр тал найрамдалт харилцаагаа дахин бататгаж, хамтын ажиллагааны талаар зөвшилцөж чухал үр дүнд хүрсэн. Хятад хоорондын харилцааг Камбож улс стратегийн өндөрлөгөөс харж ирсэн бөгөөд уламжлалт найрсаг харилцаагаа урагшлуулж, шинэ эриний Камбож Хятадын хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулахад бэлэн байна гэжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 7
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313